УЛС ТӨР
Ерөнхий сайд чуулганы хуралдаанд үг хэлнэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы зам, төсвийн тодотгол, ой хээрийн түймэр зэрэг цаг үеийн 30-аад асуудал хэлэлцэж байна. Гэхдээ хуралдааны дараа мэдээлэл хийхгүй гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Харин Ерөнхий сайд өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлнэ. Тодруулбал, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.