ДЭЛХИЙСошиал трэнд

ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова жирэмсэн болжээ

Энэ жил 35 настай ОХУ-ын теннисчин Мария Шарапова жирэмсэн болжээ. Тэрээр баярт мэдээгээ өөрийн хөтөлдөг блогоороо дамжуулан дэмжигчидтэйгээ хуваалцсан байна. Анхныхаа хүүхдийг хүлээж байгаадаа тэрээр сэтгэл хангалуун байгаа нь нийтэлсэн зураг, бичсэн тайлбараас нь харагдаж байв. Мария Шарапова 2018 оноос саятан Александр Гилкстэй үерхэж байгаа юм. Хос хоёр саяхан сүйн бөгж солилцсон бөгөөд хуримын тов нь одоогоор гараагүй байгаа аж.

Их дуулгын таван удаагийн аварга Мария Шарапова 2020 онд зодог тайлж буйгаа зарласан билээ. Мария Шарапова долоон настай байхдаа 1994 онд АНУ-ын Флоридад нүүж ирэн мэргэжлийн теннисээр хичээллэж эхэлсэн аж. Тэрбээр 17 настай байхдаа дэлхийн “No.1” тоглогч Серена Уилльямсийг ялснаар анхны Их дуулга тэмцээндээ түрүүлж байв. Үүнээс хойш түүний зиндаа тасралтгүй ахисаар 2005 онд Уимблдон, Францын нээлттэй тэмцээний хоёр удаагийн, Австралийн болон АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болжээ.

Тэрбээр мөнхийн өрсөлдөгч Серена Уильямст гурван удаа Их дуулга тэмцээнд ялагдаж байв. Мөн 2012 онд Лондонд болсон зуны Олимпийн наадамд оролцож, Серена Уильямст ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байсан дэлхийн хэмжээний тамирчин юм.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-20 21:10

Болж дээ , тэгэлгүй яахав ... Үнэхээр гайхамшигтай теннисчин - Серена Уилмсаас амжилтаараа дутмаг ч үлгэр дуурайллаараа аугаа ...

zochin
zochin
2022-04-21 08:38

Ymar amitan huuhed hiigeed haychihvaa

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x