Нийгмийн

Малын тоо толгойн албан татварын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

ХХААХҮЯ-аас Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Хэлэлцүүлэг ХААИС-ийн байранд 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 09:00-12:00 цагийн хооронд болно.

Хэлэлцүүлэгт төслийг хэрэгжүүлэгч байгууллага ХХААХҮЯ-ны төлөөлөл болон харьяа байгууллага, агентлаг, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бодлого судлалын төв, 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албаны дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button