Рианнагийн нөхөр A$AP Rocky найзыгаа буудаж, саатуулагдлаа
Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудлаас дуучин Рианнагийн нөхөр реппер Раким Майерс буюу A$AP Rocky-ийг цагдаа нар баривчилжээ. Түүнийг 2021 оны арваннэгдүгээр сард Холливудад зэвсэг хэрэглэн танхайрсан хэрэгт сэжиглэн баривчилсан гэж “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг цагдаагийн газраас эш татан мэдээлэв.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, A$AP Rocky найзыгаа буудсан байна. Үүний дараа реппер хоёр хүний хамтаар хэргийн газраас зугтсан аж. Буудуулсан хохирогч хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ.
2019 онд A$AP Rocky мөн гудамжинд зодоон хийж танхайрсны улмаас Шведэд сар орчим хоригдож байжээ. Түүнийг танхайн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэнсэн харгалзах ял оноож байж.
Сонирхуулахад, Рианна A$AP Rocky-гоос хүүхэдтэй болсон гэж энэ оны нэгдүгээр сард хэвлүүдэд мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Cosmopolitan
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.