ЭДИЙН ЗАСАГ

Ам.долларын ханш 3100 төгрөгт дөхөж байна

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах үнэ өдрөөс өдөрт өссөөр Монголбанкны ханшаас 2860-аас 3050 болтлоо өслөө. Харин валютын хар зах дээр нэг ам.доллар 3300-3500 төгрөгтэй тэнцсэн.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зарласан Монголбанкны ханшаар нэг ам.доллар 3061.22 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн ханшаар 3063.50 төгрөг болж нэг өдрийн дотор 2.28 төгрөгөөр нэмэгдсэн байна .

Харин холбогдох яамнаас 129 сая ам.долларын орлогыг Монголбанканд нийлүүлсэн ба нэг сарын хугацаанд 600 сая орчим ам.долларыг төв банканд тушаах боломжтой гэдгийг хэлээд буй.

Хэрвээ нэг сарын хугацаанд 600 сая ам.долларыг валютын санд нийлүүлбэл ам.долларын ханшийг тогтвортой байлгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзээд байгаа юм.

Дээрх тоо баримтыг харвал ам.долларын ханш бага багаар өссөөр 3100 төгрөгт хүрэхэд ойртоод байна.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button