ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш 3600 төгрөг рүү дөхөж байна
2025 оны 12-р сард ам.долларын ханш харьцангуй суларч, Монголбанкны нэрлэсэн ханшаар 3549 төгрөгтэй тэнцэж байсан билээ.
Харин өнөөдрийн байдлаар ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3568 төгрөг байна. Харин арилжааны банкуудад 3592-3593 төгрөгийн хоорон арилжаалагдаж буй бол валют арилжааны төвүүдэд 3590-3591 төгрөгт хүрчээ.
Ингэснээр он гарснаас хойш ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханш 20 орчим төгрөгөөр, валют арилжааны төвүүдэд 20-25 төгрөгөөр өсөж, 3600 төгрөг рүү ойртож буй юм.
Т.БАТСҮРЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.