Нийгмийн

Ж.Батзандан: Б.Содномдаржаагийн өрөөнд хятад будаг, бритва оруулж өгдөг байж

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа, 401-р хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг дээр ажиллав. Тэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж, дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

ОЛОН ХОРИГДОЛ БУДАГ УУЖ ҮХСЭН ЖИШЭЭ БАЙДАГ

Хүний эрхийн дэд  хороо болон ОУ-ын Парламентын холбоо, УИХ-ын тогтоолоор байгуулагдсан УИХ-ын Түр хороог төлөөлж эрүү шүүлт тулгуулж, шоронд хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай өнөөдөр ирж албан ёсоор уулзалт хийлээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа биеийн байдал  гайгүй байна. Гэхдээ эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн  Төв аймагт болсон шүүх хурлын үйл явцад гомдолтой байгаагаа бидэнд хэлж байна. Шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн гэх нөхдийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Монгол улсын прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр удахгүй гарах байх. Хоёр гурван хувилбараар гарна гэж бид харж байгаа. Хэргийг анхан шатны шүүх рүү хэлэлцүүлэгт буцаах нэг боломж бий, эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй шийдвэр гаргах бололцоо боломж бий.

Эрүүдэн шүүсэн этгээдүүд цаг хожих гэж хугацаа хожих тоглоом тоглож байгааг Түр хорооны гишүүд анхааралтай ажиглаж байна. Эсэргүүцлийг хүлээж авах эсэх асуудал 30 хоногийн дотор шийдэгдэх ёстой. 29 хоног дээр гомдол гаргах замаар тоглоом тоглодог, цаг хождог ийм туршлага практик бий. Манай мафийнхан хийдэг. Тиймээс Түр хорооны гишүүд үүнд онцгой анхаарал хандуулж, хэлмэгдэж хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалахад өөрсдийн зүгээс хийж чадах, Монгол улсын хуулийн хүрээнд хийж болох арга хэмжээг авна.

https://www.facebook.com/boldlu/videos/507315470064509/?__xts__[0]=68.ARC9Nh4mBgTm_yD1H-KhrCFLmV9XT5NhlxnveEgPgWZLd1hCTjlwRIce96h4Q7bUYwExioUobKT7CBnf4BUZuDaxCzqZm0mKD_Swe6o3E9KeiK_Fu9oz4PMLC_qq-LcAtXroUe9M4ttVbLBdu2laEwf9DKHyqhcSwYLFzo5jH6d5v6R0A_dBhtn3MZo3PIu9a5csjRcK6G_DhsggmRfrniB5wSVUAVWdcIYoebom3s3P3FkEQLWTA4q7u85Vjo2GQ-3iM2U4o8VyDN4Go3n23n8Q-1YHmuz7f-SVvKkHJaWQsL9lAMFaof4YX2b2E8u2MGI3Kkt38cu9QBvZYwymhUZxKRPjHY27jXg&__tn__=-R

Сая улзалтаар хэд хэдэн сэтгэл эмзэглүүлсэн мэдээллүүд бидэнд ирж байна. Ялангуяа Б.Содномдаржааг Төв аймагт хорьж байх хугацаандаа асар их дарамт үзүүлж байхын хажуугаар өрөөнд нь  претик /бритва/ оруулж өгсөн асуудал ярьж байна. Номынх завсар хавчуулж оруулж өгсөн. Магадгүй Б.Содномдаржааг өөрөөр нь амийг нь хорлуулах оролдлого байсан байна гэж бид сүүлд нь харж байна. Өрөөнд байнга хятад будаг оруулж, хаалгаа дотроос нь буд гэдэг ч бай. Энэ ямар учиртайг тодруулах шаардлага гарч ирж байна. Олон хоригдол хоригдож байгаад будаг ууж үхсэн жишээ байдаг. Т.Чимгээг мөрдөн шалгаж байх хэн нэгэн этгээд хүүхдийнх нь аминд санаатай санамсаргүй байдлаар хүрсэн. Үүний дараа Т.Чимгээг амиа хорлох гэж байна гэсэн мэдээллүүд гарч байсан.  Энэ мэдээллийг хаанаас хэн гаргасан бэ, гэдгийг шалгахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Зохиомол хэрэг зохиож, гэм зэмгүй иргэдийг тулгачхаад дараа нь амь насыг хорлох гэж байсан юм биш биз гэх хардлага улам лавширч байна. Түр хороо цаашид энэ асуудалд их анхаарна.  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүтгэсэн Ц.Амгаланбаатар гэх этгээд УИХ-ын гишүүд Монгол улсын Ерөнхийлөгчид хандан “Би энэ залуучуудыг гүтгэчихлээ. Одоо гүтгэсэн мэдүүлгээсээ татгалзаж байгаагаа хоёр гурван удаа нотолж хандчихаад байгаа. Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ татгалзчихлаа. Одоо хоёр гуравхан хүн бий. 20 жилийн дараа “Өө тийм, Содномдаржаа Чимгээ хоёр Зориг агсны гэрийн гадаа зогсож байсан” гэсэн хоёр хөгшний л мэдүүлэг л бий.  Үүнийг ч бид тодруулахаас өөр аргагүй байдалд хүрлээ. ”Мөнхгал, Бархасбадь, Баяраа, Бямбажав гээд мөрдөн байцаагчдын хууль бус үйлдлүүдийн тухай олон мэдээллүүд бидэнд ирж байна. Шоронгийн хоригдол Итгэлийг оруулж Б.Содномдаржаагийн өрөөнд оруулж хавиргыг нь хугартал нь зодуулсан гээд олон мэдээллүүд авлаа.  Мөн Зарим мэдээллүүд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой учир ил хэлэх боломжгүй. Улсын эрх ашигт харшлахгүй мэдээллийг үргэлж олон түмэнд мэдээлэх болно

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-19 10:50

Сонгуулийн шоунд энэ хэдэн хүн хохирж байна даа

StevSlarie
StevSlarie
2019-09-23 00:05

My Canadian Pharcharmy [url=http://cial20mgprice.com]where to buy cialis online safely[/url] Comprare Viagra Sicuro On Line Keflex Pulvules Cialis Viagra Acheter

Холбоотой мэдээ

Back to top button