СПОРТ

Девин Бүүкэр 2-3 долоо хоног тоглолтод оролцохгүй байх магадлалтай

Адриан Войнаровский, Брайан Виндхорст нар Девин Бүүкерийг шөрмөсний 1-р зэргийн гэмтэлтэй гэж оношилсон талаар мэдээлжээ. Тэгэхээр Бүүкер гуяны арын шөрмөсний бэртлээсээ болж 2-3 долоо хоног тоглолтод оролцохгүй байх магадлалтай.

Бүүкер "Пеликанс"-ын эсрэг хийсэн тоглолтын хоёр дугаар үед Jaxson Hayes-ыг хаах гэж байгаад эвгүй буусан билээ.

Бүүкер тухайн тоглолтод ердөө 24 минут тоглосон ч 31 оноо авч чадсан юм. Мөн энэ улиралд 68 тоглолтод оролцсон бөгөөд улирлын эхэнд бэртээд байсан билээ. Гэсэн хэдий ч 5.0 самбар, 4.8 оновчтой дамжуулалт өгч, 26.8 оноо дундчилснаар кареарыхаа дээд амжилтыг үзүүлсэн юм.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button