ДЭЛХИЙЭнтертайнмент

Шүтэн бишрэгчид: Кендалл Женнер, Девин Бүүкер нар салсан

Супер загвар өмсөгч гэгддэг Кендалл Женнер найз залуу NBA-гийн сагсан бөмбөгчин Девин Бүүкерээс салсан байх гэсэн яриа тэдний шүтэн бишрэгчдийн дунд гараад байна. Салалтын шалтгаан нь алдарт хос хоёр жилийг хоёр биенээсээ тусдаа байсантай холбоотой гэгдэж байна.

Мөн Девин Бүүкер Кендаллтай хамтдаа авхуулсан гэрэл зургуудаа сошиалаас устгаж эхэлснийг шүтэн бишрэгчид, дагагчдынх нь анхаарлыг эрхгүй татаж эхэлсэн. Уг нь өмнө нь, Девин Кендаллтай хамт зургаа авхуулахаас нэг ч татгалзаж байгаагүй.

Одоогоор Женнер ч тэр, Бүүкер ч тэр салалтынхаа талаар тайлбар хийгээгүй ч  байгаа ч дам яриагаар бол хосын олон танигдсан алдар нэрээс нь болж, тэднийг огт таньж мэдэхгүй хүмүүс тэдний хувийн амьдралд хөндлөнгөөс хэт оролцсон учир салалтын шалтгаан болсон байж гэж дүгнэж байна.

Кендалл Женнер ч гэсэн өмнө нь сагсан бөмбөгчинтэй болзож, дотно харилцаатай болсноо удаан хугацаанд нууж байсан. Учир нь, түүний хувийн амьдралынхаа талаар, найз залуугийнхаа талаар дэлхий нийтэд мэдэгдэхийг хүсээгүй гэж байсан юм.

“Би энэ талаар аль хүүхэд байхаасаа л мэддэг байсан. Энэ бол зүгээр л миний хувийн амьдрал. Тиймээс, миний хувийн харилцаа өөр бусад хэн нэгэнд зориулагдаагүй” гэж ярьсан байдаг.

Сонирхуулахад, Кендалл, Девин нар анх 2018 онд “давхар” болзоогоор танилцсан. Давхар болзоо гэдэг нь Девин найз бүсгүй Кайли Жордин Вүүдстэй, харин Кендалл Женнер найз залуу сагсан бөмбөгчин Бен Симмонстой хамт ирцгээж байсныг хэлж байгаа юм. Чухам тэр болзоогоор тэд бие биедээ татагдаж, удалгүй болзож эхэлсэн билээ.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button