Нийгмийн

ТОДРУУЛГА: Дизель түлш литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэж 3500 болно

Одоогоос дөрвөн өдрийн өмнө шатахууны үнэ литр тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж эхэлсэн. Бид мэдээллийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад "Дизель түлшний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн АИ95 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн" гэх мэдээллийг өгөөд байсан юм.


Тэгвэл дизель түлшний онцгой албан татварыг энэ он дуустал тэглэх болсон шийдвэрийг засгийн газар баталсан талаар мэдээлсэн. Бид энэ асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа.

-Дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэхээр болсон. Ингэснээр үнэ буурах, тогтворжих боломжтой юу?

-Зөвхөн импортоор орж ирж байгаа дизель түлшний литр тутмын үнэ 3750 төгрөг болсон учир борлуулалтын үнэ бүр өсөх нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, ОХУ-аас импортоор оруулж ирж байгаа дизель түлш тонн тутамдаа 152 доллароор нэмэгдсэн. Үүний улмаас манай улсад борлуулагдаж байгаа дизель түлш литр тутамдаа 600-700 төгрөгөөр нэмэгдэхээр байсан юм. Энэ үнийг саармагжуулах зорилгоор Засгийн газар өөрийн хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд энэ арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэснээр 250 төгрөгний нэмэгдэл л үүснэ гэсэн үг.

-Энэ оныг дуустал үргэлжилнэ гэлээ. Он гарсны дараа буцаад одоогийнх шиг нөхцөл байдал руу шилжих үү?

-Тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулан тодорхой арга хэмжээ авах байх. Одоогийн нөхцөл байдлын хувьд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсчихсөн. Түүнийгээ дагаад бүтээгдэхүүний үнэ дээр импортын үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрээд байгаа. Тиймээс энэ хугацаанд дизель түлшний үнийн өсөлтийг саармагжуулах арга хэмжээ авч байна гэсэн үг. Онцгой албан татварыг тухайн үеийнх нь нөхцөл байдалтай уялдуулж тогтоох эрх нь Засгийн газарт хуулиар олгогдсон байдаг.

-Үнэ тогтворжих болов уу?

-Энэ нөхцөлд дизель түлш үнийн хувьд тодорхой хэмжээнд буурч орж ирж байгаа. Энэ хэрээр он дуустал дизель түлшний үнэ тогтворжих байх.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-23 18:25

Оросын Эрчим хүчний сайд нөхөрсөг харьцаатай орнуудад шатахууныг олон улсын биржийн үнэ харг####захгүй хямдруулж өгч болно гэсэн. Энэ боломжийг ашиглах т####аар хөөцөлдөөч

Зочин
Зочин
2022-04-23 19:05

Оросууд аа манайд өгөхдөө үнээ нэмж өайл даа гэж наадуул чинь гуйдаг гэнэ лээ

дорж
дорж
2022-04-24 11:53

Түлш бензиний тусгай зөвшөөрлийг цуц####

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x