УЛС ТӨР

Хэрүүлийн сэдэв: 1 км нь 51 сая ам.доллароор баригдах LRT ажил хэрэг болох уу

Өнгөрөгч баасан гараг /2022.04.22/-т парламентын танхимд хот, хөдөөгөөрөө талцан хэрэлдэж, Увс болоод нийслэлийнхэн “үзэж тарсан”. ХААН банкны хувьцаа японы талд шилжих процесст манай улс төрчид хөшигний ард баахан толхилцсон маргаан эдүгээ Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарын хэрүүлээр ил гарсан нь энэ байлаа. Цагтаа нэг танхимд Засгийн газрын гишүүнээр ажиллаж явсан Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдээр ч өөрсдийн нүүр хуудсаар нэгнээ сайтар чимхэлцэв.

Улмаар өнөөдөр /2022.04.25/ УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар хотынхны барьж орж ирээд, Ч.Хүрэлбаатарын ахалдаг байнгын хорооны босго алхаагүй унасан уг төслийг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргахаар болжээ. Нэг ёсондоо Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарын хэрүүлд хэн нь ялахыг бүлэг нь шийднэ гэсэн үг.

Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр тэргүүтэй хотын гишүүдийн эмоцийг ихээр өдөөж, Ч.Хүрэлбаатарын дургүйг нэн ихээр хүргэсэн хөнгөн галт тэрэгний төслийн хэрхэг өрнөх, яаж хийгдэх, улс төрийн гол нюансын талаарх мэдээллийг онцолж байна.

Нэг. Д.СУМЪЯАБАЗАРЫН УИХ-ЫН СОНГУУЛИЙН ӨМНӨ АМЖУУЛНА ГЭХ “ТЭНЭГ” ЭРСДЭЛ

Маш товчоор тайлбарлавал, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм. Одоогоор энэ хооронд зорчигч нийтийн тээврээр 120 цаг явж байгаа бол үүнийг 40 минут болгож, гурав дахин хугацаа хэмнэх тооцоо гарчээ. Энэ хооронд нийт 15 буудал.

Уг ажлыг 2022 оны тавдугаар сарын дундуур эхэлж, 2024.05.31-нээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр тооцжээ. Нэг ёсондоо 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө хотын нэг захаас хөнгөн галт тэрэг хөдөлж, Сансарын тойрог хүртэл давхина гэх амлалтыг Д.Сумъяабазар өгч байна. Энэ амлалт биелэхгүй бол МАН нийслэлд ялалт байгуулахад асар бэрх болно гэсэн үг. Ядахад тэр өөрөө Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувиар хотын сонгуулийг бүхэлд нь ахлах үүрэг хүлээнэ.

Хоёр. Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЙЛЧЛАЛААС ХОЙШ 40 ХОНОГТ ТЭЗҮ-Г НЬ “МАШИНДЖЭЭ”

Цаг хугацааны хувьд бас нэг бачимдмаар зүйл болсон нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас хойш уг ажлын ТЭЗҮ-ийг ердөө 40 хоногт багтаан машинджээ. Айлчлалын үеэр уг агуулга хөндөгдөж, урд хөрш болон Монголын талын мэргэжилтнүүд хоногийн 16 цаг ажиллаж, ТЭЗҮ-ийг гаргасан аж. Ингэхдээ аль ч төслийн 2 хувиар тооцож авдаг ТЭЗҮ-д хөлс шингээлгүй, хотынхон үнэгүй авчээ. Мэдээж, урдууд оюуны өмчөө эзэмших аж.

Урд талаас 2.5 жилд багтааж, хурдан барих боломжтой гэж амласан байдалд үндсэндээ хотынхон итгэсэн дүр зураг харагдана. Тиймээс “Тавдугаар сарын 15-наас бүтээн байгуулалтын ажил эхлэх” ТЭЗҮ-д тусгагдсан шахаанд орж, УИХ руу оруулсан нь бүтэлгүйтжээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орж, маргааныг хагалах дүр ч эндээс харагдана. Энэ нь бүлгийн дотоод уур амьсгалд нэлээд хүндээр нөлөөлөх сэдэв болоод байна.

Гурав. Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭСЭРГҮҮЦСЭН ШАЛТГААНЫГ АНХААРАХАД ИЛҮҮДЭХГҮЙ

Нэг ийм гуйлга, түүлэг дунд үргэлжилсэн ТЭЗҮ Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдаж, УИХ-ын тогтоол болж хэлбэржсэн ч Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хороогоор оруулахаас татгалзсан байна. Тэрбээр, “Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуулийг зөрчиж байна. Гаднаа хэмнэх бодлого ярьж байгаа мөртлөө дотроо улсын өрийн таазаа тулгаж, хууль зөрчиж болохгүй” гэж онцолсон.

Мөнхүү Ч.Хүрэлбаатар гишүүн 1 км нь 51 сая ам.доллараар барьж байгааг хэтэрхий өндөр үнэ гэсэн юм. Үүнийг хотынхон 10 жилийн өмнө ч санал авахад БНСУ-аас ийм үнэ өгч байсан гэж буй. Засгийн газар, Сангийн яамтай зөвшилцөж, Өрийн тааз тулахгүй” гэх тооцооллоо хийсэн гэж хотынхон тайлбарлаж буй. Түүнчлэн уг асуудлыг ҮАБЗ-өөр оруулж, тендерийг нь хялбаршуулсан журмаар явуулах асуудал хөндөгдөж байгаа нь ихээхэн анхаарал татах сэдэв юм.

Төмөр замын төслүүдийг нууцын зэрэглэлд оруулж байгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тойрсон хүмүүс мөнгө хийсэн үйлдэл энд давтагдах уу гэх хардлага дагуулж байна. Үүнийг батлах мэтээр Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нарын гишүүд гэнэт хэрүүл хийж, давхиж орж ирцгээсэн нь асуудлыг бүр ч хурцатгажээ.

Дөрөв. ХЯТАДУУД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ

Засгийн газраас үндсэн зээлийн 50 хувьд нь баталгаа гаргавал 85 хувийг нь БНХАУ-ын талаас гаргана гэдгээ илэрхийлсэн аж. Ингэхдээ урд хөршийн дөрвөн том компани голлох гүйцэтгэлийг хийж, 10 жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээлээр тэднийг улсаас нь санхүүжихээр байгаа аж. Үлдсэн 15 хувийг хот түгжрэлийг бууруулах 420 тэрбумаасаа гаргах тооцоолол хийсэн байна. Үүний тулд 2032 он хүртэл хотын орлогын 420 тэрбумаас давсан өгөөжийг улс татахгүй байхаар тогтоолын төсөлдөө тусгаад, хана мөргөжээ.

Тайлбар: Зээлийн шугам хэрхэн эргэх
вэ

Урд хөршийнхөн барилгын бүтээцийн ажил болоод ажиллах хүчний ихэнх хувийг дотоодоос авна гэгдэж буй аж. Санхүүжилтээ 40/40/20 хувиар гурав хувааж олгохоор яригдсан байна. Хэдий ТЭЗҮ 926 сая ам.долларын өртөгтэй гарсан ч гааль, НӨАТ-ыг чөлөөлж, газрын нөхөн төлбөрийг газар олголт зэргээр зохицуулж, 790 сая ам.доллар хүртэл бууруулна гэх эерэг тооцоолол ч байгаа аж.

Тав. ИРГЭДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ

Нийслэлд амьдардаг хэн бүхэн хотод өчнөөн татаас төлдөг. Ресторан, зочид буудал, баар, амралтын газар,  бүх төрлийн тамхи, архи согтууруулах ундааны худалдан авалт бүрдээ иргэд 1 хувийн хотын татвар төлж буй. Авто замын чиглэлд ч нэлээд татаасууд бий. Дэлхийн жишигт дөхүүлсэн байдлаар бий болгосон уг татаасуудыг дагаад иргэдэд тав тух, аюулгүй орчин, зорчих хөдөлгөөний хэмнэлт бий болох ёстой. Энэ утгаараа хотод оршин суух хэн бүхэнд эл бүтээн байгуулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

Тайлбар: Орлогын тооцоолол

Хотын түгжрэлийг 25 хувь буулгах уг ажил улстөрчдийн хэрүүлийн сэдэв, мөнгө хийх талбар болчихгүй шиг ашиглалтад орчихвол үр өгөөжийг хотод амьдрагч хэн бүхэн хүртэх юм. Зорчих тасалбарын үнийг 700-1200 төгрөгөөр төсөөлсөн бөгөөд эхний жилдээ 50.1 тэрбумын орлого олно гэж төсөөлжээ. Судалгаагаар хотын нэг иргэн өдөрт 2.5 цаг түгжрэлд өнгөрөөж, 20 мянган төгрөгтэй тэнцэх хөдөлмөрийн бүтээмжээ алддаг байна.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үе үеийн хотын дарга, удирдлагуудын метротой болох, дүүжин тээвэр нэвтрүүлэх сүржин амлалтууд нэгээхэн ч ажил хэрэг болоогүй. Энэ удаад ч тэр хөнгөн галт тэрэг барих Д.Сумъяабазарын зорилт олон нийтэд хэт өндөр өртөгтэй гэдэг утгаараа дахин нэг элэглэл, огт бүтэхгүй сэдэв болон бууж байна. Дээрээс нь Засгийн газрын баталгаа байдлаар дахин өрийн тэлэлт үүсгэх олон нийтийн эсэргүүцдэг агуулгад энэ ажил өөрөө нийцэж байна.

Социализмын үед суурь нь тавигдсан нарийн автозамтай, автомашины тоо нь жил тутам өсч буй манай хотын хувьд замын түгжрэл нь тэг зогсолтод тулж очсон. Энэ утгаараа уг ажил хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

Том утгаараа нэг нам бүх шатандаа ялсан, дээрээс нь Д.Сумъяабазар шиг зүтгүүр хотын даргатай байгаа энэ үед дэлхийн жишиг рүү ойртсон ядаж ганц ажил өрнүүлж, хотдоо гэрэл нэмээсэй гэх хүлээлт бол байна. Нөгөө талд энэ сэдэв дээр улаан хэрүүл хийж, хоёр талаасаа дайрч буй УИХ-ын гишүүдийг уншигчид хэрсүү нүдээр хараасай. Улс төрийн өшрөл авах гэсэн нэг хүний муйхарлал эсвэл ажлыг нь эхлэнгүүт өөрсдийн танил найз, нөхдийн компаниа чихэх гэсэн гишүүдийн улайрал ч байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-25 08:19

Yaj mungu idehee mednee ednuus chine

очин
очин
2022-04-25 08:19

Ingej mungu humsalhaasa ichedguumuu ed nar chine

очин
очин
2022-04-25 08:20

Hurelbaatar hudlaa dandaa uurt ni byluu oldohgui ued dugardag garaldaa

очин
очин
2022-04-25 08:21

Ene hulaisan chihtei novsh odoo bolildoo usan zam gj shaasn bs

очин
очин
2022-04-25 08:22

Nuguu duujin guur ged soliorood bsn shigee l mungu ideh geed arai2

очин
очин
2022-04-25 08:25

Duujin guur ni yasan be hooy

Зочин
Зочин
2022-04-25 08:28

Ийм хогын аргаар мөнгө идэхээ л байчихлдааа

Зочин
Зочин
2022-04-25 08:29

Эхлээд тэр дүүжин замаа дуусга хооё

Зочин
Зочин
2022-04-25 08:29

2017онд метротой болсон одоо бас гоё шаах нь дээ хаха

Зочин
Зочин
2022-04-25 08:31

Ёоо усан зам гэж солиор ч дуусаагүй байж одоо бас юу вэ

Зочин
Зочин
2022-04-25 08:33

Одоо хууртахгүй шүү метро гэж нэг худлаа ярьсан дүүжин зам гэж нэг ярьсан

Зочин
Зочин
2022-04-25 08:36

Хаашаа сонин хүмүүс вэ ийм юмтай болуул харин ч гоё биш үү

Зочин
Зочин
2022-04-25 08:36

Энэ дандаа сөрөг тролл ууд ороод ирцэн та нар битгий суугаарай хооё

Зочин
Зочин
2022-04-25 08:42

Songuuliin munguu l bosgoh arga bn daraa ni Mongol Hyatadad ulsaa baritsaalah hereg garna

Зочин
Зочин
2022-04-25 08:46

1км 51000000.0 доллар юү сайн харцгаа, бодоцгоо. 1км зам 1сая шүү. 51км замын мөнгөөр 1км цементэн шог хийх нь.

Зочин
Зочин
2022-04-25 09:14

KAZAKSTAN iim galt tereg xiix yusul xrregjuulj chadaagui dhuu....Xyatadaas xeel abaad..

Зочин
Зочин
2022-04-25 09:19

Xubiin tomoohon kompaniudiin konsrrtsium baiguulj xeregjuulbel butemjtei bno..TUR oroltsbol dampuurna

Зочин
Зочин
2022-04-25 09:22

Үнэхээр хэргэждэг бол хэрэгтэй л байнасанж... Эсвэл мөн л нэг мөнгө угаах арга нь уу? жаахан эх оронч, өөриймсөг сэтгэлээр хандаасай..

guyuu
guyuu
2022-04-25 10:00

zamiin l ajil bol Hurelbaatariin huuch hudulj bgaa n ter 10 % gej medeh uu?

Хотын иргэн
Хотын иргэн
2022-04-25 10:41

Одоо цагт үүнээс илүү тэнэг төсөл хаана ч байхгүй.Ийм юмаар түгжрэл буурахгүй харин ихсэж магадгүй.Худлаа гэвэл Бангкокт очоод үз.Энэ бол улс орноо артүүлж мөнгө идэх гэсэн арга.

Зочин
Зочин
2022-04-25 10:51

Иргэдээ нийслэлээс сонгогдсон 24 гишүүнийг УИХ-д дахин хэзээч сонгож болохгүй шүү. Харин ямар ч үед дандаа зөв дуугарч, өөрийгөө хичнээн муулуулж байсанч гашуун үнэнийг иргэдэд хэлж байдаг Хүрэлбаатар ямар ч үед дандаа сонгож байя. Хүрэлбаатарыг ирэх сонгуульд БГД-т нэр дэвшихийг гуйж, хүсэж байна.

zochin
zochin
2022-04-25 10:52

Ийм үнэтэй байх ёсгүй, тэр төсөлөө зохсоо, Хотын түгжрэлийг буулгахын тулд: 1. Орон нутагаа хөгжүүл;2.Зарим их сургуулиудыг орон хутагт шилжүүл;3.хувийн унаагаараа такси хийхийг хоиигло;4. Онлайн худ�##�дааг зохицуулж, хүргэлтийг зогсоох;5.Орон нутагийн ажилчин �##�бан хаагчдийн ц�##�инг 2 дахин нэмж иргэдийн цуваар хотоос хөдөө рүү чиглүүлэх;6.тэр барих гээд байгаа хөнгөн төмөр зам чинь бараг нэг тэрбум ам.доллар болохнээ, тэр мөнгөө сургууль,цэцэрлэгт ЗАРЦУУЛ! Яасан идэж хандаггүйюм бэээээ

Зочин
Зочин
2022-04-25 11:02

хөөе ингэж мөнгө цагаан нүд улаан гэгчийн үлгэрээ болио. Манайхаас илүү боломж хөгжилтэй казакстан улс ийм гүүрэн зам мөн хятадын зээлээр эхэлсэн боловч дуусгаж чадаагүй байхдаа болохгүй юм байна гээд өрөнд ороод л үлдсэн байна шүү дээ. Энэ бусдын сургамжийг ав л даа улаан тэнэгүүд ээ.

Зочин
Зочин
2022-04-25 11:04

Хотын сонгогдсон нөхөд улсаа өрөнд оруулж дефолт зарлах хэмжээнд хүргэх шийдвэр гаргуулахын төлөө попрохоо боль. Хур�##�даа суу. Ажлаа хий.

Зочин
Зочин
2022-04-25 11:07

Энэ гүүрэн зам чинь ямар муухай бүдүүлэг олон баганатай юм бэ бас доогуур машин битгий хэл явган хүн ч явах боломжгүй болох юм байна шүү дээ. Ийм тэнэг бүдүүлэг замаа болиочээ.

Зочин
Зочин
2022-04-25 11:11

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зард�##� багатай шилдэг арга бол шинэ газар шинэ нийслэл байгуулах явд�##� шүү. Иймээс 2024 оны сонгуульд нийслэлийг өөр газар шинээр байгуулах хөтөлбөр ТЭЗҮ-ийг боловсруулсан намд сан�##�аа өгцгөөеөө монголын ард түмээн! Үүнд нийт иргэдээ ури�##�ж байна.

Зочин
Зочин
2022-04-25 11:24

Газарт түгжирч сурсан юм чинь одоо агаарт түгжирч сурцгаая

Зочин
Зочин
2022-04-25 11:46

Хятадын том компаниуд орж ирээд барив�##� ч уг нь маш хурдтай барина даа. Дарханы зам дээр сонгогдсон шиг чад�##�гүй компанийг нь сонговол тэгээ л өнгөрөө. Уг нь санхүүжилтийн нөхцлөө Сумъяабазар сүрхий сайн шийдчихсэн юм бишүү? Метро барихад энэнээс их өртөгтэй. Тэгээд бодохоор зориглоод энийг хэрэгжүүлбэл дээр байх өө. Тэгэхгүй бол энэ түгжрэл хэзээ ч арилахгүй

Зочин
Зочин
2022-04-25 12:02

Сумьяабазар Давгадорж луйварчид яасан шун�##� нь барагддаггүй юм бэ.

Зочин
Зочин
2022-04-25 12:02

Сумьяабазар Давгадорж луйварчид яасан шун�##� нь барагддаггүй юм бэ.

Зочин
Зочин
2022-04-25 12:03

...МЕТРО барих нь дээр юм бишүү...

Зочин
Зочин
2022-04-25 12:20

Бүх уулзваруудаа дээгүүр доогуураа гардаг болгочих л доо. Гэрэл дээр овоорч түгжирэхгүй.

Зочин
Зочин
2022-04-25 12:28

битгий нэг дүүжин тээвэрийн үлгэр болгочихоорой

Зочин
Зочин
2022-04-25 12:29

Ene orond bariqdsan monqold yamar xereqtei um bas or tolj baraxqui qeed ter tom ediin zasaqch xurelbaatar xeleed bqa um bishu sumyabazar bol zuqeer l setqeliin xoorloor l ajillana wexes tuund ediin zasqii uv ch baixqui 24 sonquli bodoxoo bolioch cumiya boxoo

Зочин
Зочин
2022-04-25 12:29

2024 оны сонгуулийн мөнгө цавчих гээд байгаа юмуу арай л үнэтэй биш үү ххх

Зочин
Зочин
2022-04-25 12:29

өөр арга байгаачээ Дараа нь яаж төлөхийг МАН ынхан авах нь сайхан цавчих нь сайхан Дараа яаж төлөхийг Графикаар гаргаад ийм мөнгөөр ингэж төлнө.гээд хотныхондоо танилцуул Цагаа тулахаар бондын 800 сая доллар төлөх гэж �##��##�цаан болж бгаа бздээ Хятадуудад одоо ямар хэмжээний өр төлөхийм бүгд нууц МАН ынхан 2024 онд ялагдаад явб�##� юу болохын Дараа нь газар нутгаараа төлөх юм болно шүү Түүний оронд шахц�##�даад түлхэлцээд хэрэлдээд явсан дээр шүү Хүрэлбаатарын яриад байгаа үнэн Сумьяабазарын.дэргэд э/з хүн шүү гээд өмөөрчихье Монголд хэрэгжиж буй бүх том төслүүд.бүгдХятадаас санхүүжиж бгаа Төлж чадахгүй бол яахым ЗГ юу бодож бгаам ЕӨК ЕС тайлбар хэлмээр юмаа

Зочин
Зочин
2022-04-25 12:30

Энэ Ерөнхилөгч, ерөнхий сайд их хурлын гишүүд, хотын дарга нарыг ард иргэд Монголыг минь асарч хамга�##�адах гэж энэ сууд�##�д сулгасан❌❗❗
Эднуус юу хийхээ ч мэдэдгүй юм байна ажил хийж ч чадахгүй юм байна❌❗❗
Хүрэлсүхээ Оюунэрдэнээ Сумъябазараа наад суудлаасаа �######�ж зай болоод, зүгээр л цаашаа явж качкаараа хийлдээ❗❗????????????????

Зочин
Зочин
2022-04-25 12:30

Хаж цаддаггүй хүмүүсээ эхлээд �######�уулчих

Зочин
Зочин
2022-04-25 12:31

Ene orond bariqdsan monqold yamar xereqtei um bas or tolj baraxqui qeed ter tom ediin zasaqch xurelbaatar xeleed bqa um bishu sumyabazar bol zuqeer l setqeliin xoorloor l ajillana wexes tuund ediin zasqii uv ch baixqui 24 sonquli bodoxoo bolioch cumiya boxoo

Зочин
Зочин
2022-04-25 12:31

битгий нэг дүүжин тээвэрийн үлгэр болгочихоорой

Зочин
Зочин
2022-04-25 12:31

LRT n ug n nogoo yriad baidguudaasaa iluu tohiromjtoi. Safety gee l sain bodoltsoj hiih heregtei

Зочин
Зочин
2022-04-25 12:32

Хүрэлбаатар ажлаас х�##�аач

Зочин
Зочин
2022-04-25 12:32

Ub shig jijig hood hereggui ee hair and mungo bolno

Зочин
Зочин
2022-04-25 12:32

Сайдаас өөрчлөх хамгийн эхний хүн

Зочин
Зочин
2022-04-25 12:33

ӨМНӨХ ӨРӨӨ ХҮЧРЭХГҮЙ АЙЛ АЛТАН АЯГА АВДАГГҮЙТЭЙ АДИЛ

Зочин
Зочин
2022-04-25 12:33

Хятадаас зээл авсаар байгаад клон орон болох нээ

Зочин
Зочин
2022-04-25 12:35

Эртхэн болиулсан нь дээр шүү.Бүтэхгүй санаа

Зочин
Зочин
2022-04-25 12:35

Энэ ёстой шулуулах төсөл байна.
Япончууд 1.5 тэрбум доллараар метро барьж өгье гэсэн байхад болиулчихаад, хятадуудаар 3.5 тэрбумаар ил явдаг, хөнгөн г�##�т тэрэг бариулаад, дээр нь хүү төлөх болгоод байхдаа яадаг юм?!

Зочин
Зочин
2022-04-25 12:40

Үүнийг зөвшөөрч болохгүй шүү

Зочин
Зочин
2022-04-25 17:05

Хамгийн гол нь Сумьяабузар гэх нөхөр иргэдийн эзэмшлийн гаражийг булаан авч буулган эр бяраа үзүүлэхээ болиочээ. Мөн энэ гараж буулгах ажилд тасвийн хөрөнгө зарахаа болио. Энд зарцуулсан мөнгөний тооцоог гаргаж Сумьяабузараар төлүүлэх нь зүйтэй.

Холбоотой мэдээ

Back to top button