ЭДИЙН ЗАСАГ

Нэг монгол хүнд 24.4 сая төгрөгийн өр ногдож байна

Монголбанкнаас гаргасан тооцооллоор, 2019 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.долларт хүрчээ.  Уг 29.7 тэрбум ам.долларыг 2019.09.18-ны өдрийн Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш болох 2669 төгрөгт үржүүлж, мөн өдрийн Монгол Улсын хүн амын тоо болох 3.238.479-д хуваахад 24.477.324 төгрөг гарч байна. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээг хүн амдаа хуваахад нэг монгол бүрд 24.4 сая төгрөгийн өр ногдож буй гэсэн үг юм.  

Гэхдээ 29.7 тэрбум ам.долларт,

  • Засгийн газрын
  • Монголбанкны
  • Хувийн хэвшлүүдийн
  • Арилжааны банкуудын гадаад өр багтаж буй гэдгийг нухацтайгаар сануулъя.

Сангийн яамны албан ёсны сайт дээр, 2018.12.31-ний өдрийн байдлаарх Монгол Улсын Засгийн газрын нийт өрийг /гадаад, дотоод/ 22.4 тэрбум төгрөгөөр тэмдэглэжээ.Үүнийг тухайн үеийн хүн амын тоонд хуваахад нэг хүнд 7 сая төгрөгийн өр ногдож буй.

Гэвч Монгол Улсын цэвэр гадаадын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс тав дахин их буюу ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсаар байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button