НИЙГЭМ

НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс олгоно

 НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай юм. 

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа. Иргэдийн хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянга хүртэл төгрөг авдаг гэх судалгаа гарчээ. Татварын ерөнхий газрын мэдээллээр энэ оны I улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг байна. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.

НӨАТ-ын буцаан олголтоос автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр зэргийг төлөх боломжтой болсон юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button