НИЙГЭМНийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдлийг 15,569 иргэн дэмжжээ

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг найман хувь болгох өргөдөлд 15,569 иргэн гарын үсэг зуржээ. Тухайлбал, НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвар гэж 10 хувийг татвар төлдөг. Түүнээс буцаан олголтоор хоёр хувийг нь олгодог. Үлдсэн найман хувийн татвар сугалаа болон улсын төсөвт зарцуулагддаг.

Тэгвэл иргэн Б.Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөл санаачилжээ. Өргөдөл санаачилсан иргэн "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хоёр биш найман хувь болгох хэрэгтэй" гэжээ.

Тус өргөдөлд наймдугаар сарын 23-ны 13:27 цаг хүртэл санал авах бөгөөд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх журамтай. Иргэн та дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail?id=aaa37902-7616-46cd-9aa1-fffdf756c821

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөат буцаалтын 50% болгохыг 2 сая хүн дэмжижээ

Батчимэг
Батчимэг

Дэмжиж бн

Зочин
Зочин

Баримт өгдөг газар бараг байхгүй,болиочээ

Зэсэм
Зэсэм

Зөв

Зэсэм
Зэсэм

Маш зөв байна санал нийлж байна

Алтан-Эрдэнэ
Алтан-Эрдэнэ

2 р улирлын буцаан олголт орохгүй байгаа яагаад вэ

Зочин
Зочин

Баримт өгдөг газар бараг бахгүй юм авлаа гээд тэрэн дээрэ одоо дахиад 8% болсон гээд бүр их тэнгэрт гарсан үнээр юмаа авмаар байгаа юм уу

Gerelt od
Gerelt od

Хэдэн сая төгрөгийн баримтын хүн тодорлоо баяжлаа гэсэн. Яг үнэнээ хэлэх нүдэндээ харагдахгүй юм. Худлаа л байдаг байхгүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button