УЛС ТӨР

Э.Бат-Амгалан: Хөнгөн галт тэрэг түгжрэлийг 25 хувиар бууруулна

Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулж, хянахаар болсон талаараа мэдээлэв. Тэгвэл эл төслийг урагшлуулах гэж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай зөрчилдөөд буй Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн болсон Э.Бат-Амгалан төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт Сангийн яамныхан буруу мэдээлэл өгсөн юм байна. Энэ төслийг зээл авч, иргэдийн хүсэн хүлээсэн зүйлийг хийх гэж байна. Төсөв танаад хийх гэж байгаа юм биш. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх компани ч байхгүй. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа Ши Жинпин даргаар дэмжүүлж, 45 хоногийн хугацаанд ТЭЗҮ-г нь хийж дууссан. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулна гэсэн судалгаа тооцоо байгаа юм.

Нийт ТЭЗҮ нь 926 сая ам.долларын өртөг бүхий эл төсөлд Засгийн газраас үндсэн зээлийн 50 хувьд нь баталгаа гаргавал 85 хувийг нь БНХАУ-ын талаас гаргана гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ урд хөршийн дөрвөн том компани голлох гүйцэтгэлийг хийж, 10 жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээлээр тэднийг улсаас нь санхүүжихээр байгаа. Үлдсэн 15 хувийг хот түгжрэлийг бууруулах 420 тэрбумаасаа гаргах тооцоолол хийсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-25 16:55

Ийм хүн гишүүнээр байдаг юм уу. Нусан жогорхой байх дөө....

Хотын иргэн
Хотын иргэн
2022-04-25 17:13

Битгий худлаа шаа! Ямар ч ашиг тус болохгүй харин ч бөөн асууд�##� дагуулна.Хэлцэл,гэрээ хийсэн дарга нар болон оролцогч нарт бөөн ашигтай байх.

Zochin
Zochin
2022-04-25 17:42

Za daa khungun galt tereg n' barigddag um bol yu um gekhees. Barigdakhgyi dee. Nuguu G###guu yalaa gdg shig umnu n' kheregjyylne geed uchnuun mungu idsen tuslyyd chin kheregjij um bolson n' khaana bna. Kkk. Ingej ylger zokhiokhoo bolitsgoo.

иргэн
иргэн
2022-04-25 17:45

Замын цагдаагийн гүүр түгжрэлийг 25 % бууруулна гэсэн нэрээр барьсан түгжрэл буурсан билүү? Зөвхөн ТЭЗҮ нь л гэхэд 926 сая ам.доллар гэж ичихгүй ярьж байх юм, энэ хаанаас ирсэн гай вэ, ийм Короля бас хэзээ УИХ-д ороод ирвээ? Мөнгөний үнэрийг сайн авсан байна.

Зочин
Зочин
2022-04-25 18:38

Хэн суух болж байна даа.

Зочин
Зочин
2022-04-25 19:59

Нисэхээс тавихаар түгжрэл 25 хувь буурахуу . Боломжтой юм яриарай

Зочин
Зочин
2022-04-25 20:02

Нисэхээс тэр урдуур тавиад эхлэхээр УБ хотын түгжрэл 25 хувиар буурах уу хамуурсан толгойнуудаа

Холбоотой мэдээ

Back to top button