УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Намайг дуугүй болгохын тулд яллагдагчаар татах гэж байна

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дөнгөж сая АТГ-т өөрийн биеэр очин, мэдүүлэг өглөө.

Тэрбээр мэдүүлэгч өгч гарч ирээд дараах мэдээллийг өглөө.

Н.Алтанхуяг “Өнөөдөр юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Би Ерөнхий сайд байсан учраас улс орны амьдралд санаа зовж явдаг. Үнэн үг хэлэхээр олон хүн дуугүй байдаг. Намайг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн. Юу болох нь уу, харж байя.

Прокурорын тогтоолтой нь гурав дахиас дэлгэрэнгүй танилцаад, мэдүүлэг өгье гээд хэлчихлээ. Тэгэхээр л яллагдагч болох байх. Өнөөдөр намайг яллагдагч болгох гэж байгаа юман дотор “Хөтөл”-ийн тухай нэг ч юм алга. Шал өөр юм байна. Засгийн газар дээр мянган шийдвэр гардаг шүү дээ.

Үндэслэлийнх нь талаар яриад дэмий байх. МАН-ын талаар юм ярьсанд дургүйцсэн, эгдүүцсэн хэсэг бий.

Би нэлээд хэд хоногийн өмнө “Байгалийн баялгийг ард түмэн тэгш хүртэх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, хүдэрийг эрдэнэтчүүд, “Эрдэнэт үйлдвэр” гурвуулаа 33, 33, 34 хувиар эзэмших тогтоолын төсөл барьсан. Энэ талаар ярьвал УИХ дээр дайн болно. Маргаашнаас тэр төслийг хэвлэлийнхэнд тарааж өгнө.

Намайг Ерөнхий сайдын суудлаа өгснөөс хойш Монголд шударга юмгүй болсон” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-25 18:07

Хөшжлийн банкийг дураараа тараасан биш үү

Зочин
Зочин
2022-04-25 19:10

Aлтанхуяг ЕС байхдаа Монголчуудыг өрөнд оруулчихаад Хойч үе төлөх юм байгаа биз гэж хэлж байсан.

Зочин
Зочин
2022-04-26 04:35
Reply to  Зочин

ХЭН ХЭНД ТАРААСНЫГ НЭР УСТАЙ НЬ ХЭЛЭЭЧ.ХУДАЛ ХҮМҮҮСИЙН АМААР ЯЛЛАХАА БОЛЬ

Зочин
Зочин
2022-04-25 19:56

Neh heregtei yum dugardag ch yum shig.Ardchilsan namiin zasag barij baih ued 2-3 hurgenee Ulsiin munguur Togluulaad l ballaj tavisan bizdee. Hamgiin sain hudal popprogch, MAN iihnaasaa yalgarah tui ch yumgui tovarish

зочин
зочин
2022-04-25 20:00

Миний найзад жаргаж явсан үе бий. Эхнэрээ хүртэл сольж ташуурч явсан зурвас үе байна байна.

Зочин
Зочин
2022-04-25 20:18

Hereg hiisen bol shalguul . Olon yum gonshigonohoo boli

Зочин
Зочин
2022-04-25 21:06

Эхнэрээ з�##�уужуулсан гэл үү тэгэхдээ эхнэртээ үнэнч гэж ярьдаг гэсэн

Зочин
Зочин
2022-04-26 00:16

Өөрийгөө их юманд бодчихжээ х�##�тар гөлөг чинь

Зочин
Зочин
2022-04-26 08:21

Хамгийн энгийнээр бодоход л ерөнхий сайд хийж байсанчууд хэзээ ч ард түмэн улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байгаагүй. Үргэлж амин хувийн ашиг хонжоогоо шургуулж явдаг. Үүнийхээ төлөөсийг төл.Эрх мэдэлтэнгүүд та нар шоронд ямар суух биш,ингэж худлаа үнэн жүжиг тоглож өөрийгөө хэлмэгдүүлж байна гэж чарлацгаадаг. Та нарыг чарлах тусам зэвүү хүрнэ иргэдийн.

Холбоотой мэдээ

Back to top button