
Хятадын эрх баригчид коронавирусийн халдвар орон даяар тархаж халдварын тохиолдол нэмэгдэж байгаа үед цар тахлын талаар ташаа мэдээлэл түгээж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хотын оршин суугчид болон гадаадын иргэдэд анхааруулга хүргүүлсэн байна. Энэ талаар даваа гараг /2022.04.25/-т Бээжингийн Намын хорооны суртал ухуулгын хэлтэс мэдээлэв.
Албаны хүний хэлснээр, коронавирусийн цар тахлын талаар зориудаар ташаа мэдээлэл тараасан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно гэсэн байна. Түүний хэлснээр, цар тахлын улмаас үүссэн хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл нэмэгдсээр байгаа аж..
Хятад улсыг зорих дотоод гадаадын аялагчдын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь тавдугаар сард болох баяр наадам ойртож байгаатай холбоотой. Гэсэн ч, үүнийг дагаад коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж байгааг мөн онцлов. Тиймээс хамгийн шийдэмгий арга хэмжээ авах ёстой гэсэн юм.

Гуравдугаар сарын дунд үеэс Хятадад цар тахлын нөхцөл байдал эрс муудсан. Хамгийн хүнд нөхцөл байдал Шанхай хот болон зүүн хойд зүгийн Жилин мужид ажиглагдаж байгаа юм.
Хэдийгээр нийслэл Бээжин халдварын тоогоор цөөн байгаа бүс нутгийн тоонд багтсан хэвээр байгаа ч сүүлийн хэдэн өдөр шинээр халдвар авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн.
Ийнхүү нийслэл хотод нь коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэний дараа олон сая оршин суугчдыг бөөнөөр нь PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар Хятадын албаны хүмүүс мэдээлснийг “Рёйтерз” агентлаг мэдээлжээ.
Олон орны Элчин Сайдын Яамд болон гадаадын бизнес эрхлэгчид олноороо байрладаг Бээжин хотын хамгийн том бизнесийн дүүрэг Чаоянд 3.5 сая оршин суугч байдаг ба бүх нийтийн шинжилгээнд гурван ч удаа хамруулна хэмээн Бээжин хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх албанаас мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Xinhuanet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
КОВИДТОЙ ЗЭРЭГЦЭН АМЬДРАНА ШҮҮ ДЭЭ КИТАДУУДАА . УХААНТАЙ Л ХҮМҮҮС ЮМ ШИГ БАЙДАГ АЛДААГАА ЯАГААД ЗАСАХГҮЙ ЦАГ АЛДААД БАЙНАААА