НийгмийнНИЙГЭМ

УДЭТ өөрийн эзэмшлийн 1268 м.кв газрыг МУУГЗ С.Сүхбаатар болон "Индустр" ХХК-д шилжүүлжээ

Сүүлийн үед "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахад холбогдох мэдээллүүд олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Ц.Сэвжидийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн барина гэж УДЭТ-ийн ард талын газраас аваад зарсан, тухайн газарт нь “Soyombo Tower” гэх 32 давхар орон сууц баригдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй юм.

Бид энэ хүрээнд албаны эх сурвалжууд болон Egazar.gov.mn сайтын дата өгөгдлийг ашиглан, тус мэдээллийг бэлтгэлээ.

БАРИМТ НЭГ: УДЭТ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 500 М.КВ ГАЗРЫГ 2009 ОНД СЭВЖИДИЙН СҮХБААТАРТ ОЛГОЖЭЭ

УДЭТ өөрийн эзэмшлийн 500 м.кв газрыг 2009 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор"-ын зориулалтаар олгожээ. Тодруулбал, Төрийн соёрхолт, МУУГЗ С.Сүхбаатарт хөшөө цогцолбор барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. С.Сүхбаатар нь "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахын аав юм.

Дээрх 500 м.кв газрыг эзэмшсэнээс хойш өөр хүнд зараагүй. Ямар нэгэн байдлаар бусдын нэр рүү шилжүүлж, хөдөлгөөн хийгдээгүй болохыг албаны эх сурвалж онцоллоо. Одоо тухайн газар ямар нэгэн бүтээн байгуулалт, хөшөө баригдаагүй байна.

Egazar.gov.mn сайтаас С.Сүхбаатарын нэр дээр бүртгэлтэй 500 м.кв газрын талаарх бусад мэдээллийг зургаар орууллаа. Хажуу тийш нь товшиж үзээрэй.

БАРИМТ ХОЁР: УДЭТ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 768 М.КВ ГАЗРЫГ ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТААР "ИНДУСТР" ХХК-Д ӨГЧЭЭ

Нийслэлийн засаг даргын 2017 оны захирамжаар УДЭТ өөрийн эзэмшлийн 768 м.кв газрыг орон сууцны зориулалтаар "Индустр" ХХК-д өгчээ. "Нийслэлээс УДЭТ-ийн газрыг шууд өөр хүнд, компанид шилжүүлнэ гэж байхгүй. Тэгэхээр УДЭТ, "Индустр" ХХК хоорондоо тохиролцоод Нийслэл рүү хүсэлт гаргасан байх магадлалтай" гэх мэдээллийг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар бидэнд өглөө.

"Индустр" ХХК 768 м.кв газартаа “Soyombo Tower” гэх 32 давхар орон сууц барьжээ. Барилгын захиалагч нь “Индустр” ХХК, гүйцэтгэгч нь мөн тус компани. Тус компанийг УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины төрсөн дүү Р.Бадамдорж, хүү Билгүүнийхээ хамтаар эзэмшдэг ажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайт дахь нээлттэй мэдээлэл

Тус компани "Soyombo Tower” хэмээх барилгаа 2022 оны гуравдугаар сард ашиглалтад оруулжээ. 1-4 давхарт нь үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Дөрвөн давхраас дээш оффис болон орон сууцны зориулалтаар ашиглуулахаар борлуулж байна. Зарим өрөөнүүдийнх нь дотор засал хийгдээгүй. Үүнээс хамаараад үнэ нь харилцан адилгүй байгаа аж. Борлуултын алба руу нь залгаж тодруулахад "Метр квадратын үнэ 2800-3200 ам.доллар" гэсэн юм. Энэ нь монгол мөнгөөр 8,582,000-9,808,000 төгрөг юм. Өөрөөр хэлбэл, тус байранд 130 м.кв байр авахаар бол дор хаяж, 1 тэрбум 115 сая төгрөг байх хэрэгтэй болох нь.

Өөр нэгэн эх сурвалж "УДЭТ “Soyombo Tower” хэмээх уг барилга дотор ажилчдадаа орон сууц авч өгөхөөр ярьж, өөрсдийн эзэмшлийн газраа өгсөн" гэх мэдээллийг өгч буй юм.

Egazar.gov.mn сайтаас "Индустр" ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 768 м.кв газрын талаарх бусад мэдээллийг зургаар орууллаа. Хажуу тийш нь товшиж үзээрэй.

ТАЙЛБАРЛАМЖ: Энэхүү зурган мэдээллээс анхаарал татаж буй нэг агуулга бол "Шүүхийн шийдвэрийн төлөв" гэх хэсэгт "түр түтгэлзүүлсэн" гэж бичсэн байгаа юм. Энэ нь тус компани шүүхийн ямар нэгэн маргаантай байгаа гэсэн үг юм.

Дүгнээд хэлэхэд, Төрийн захиргааны байгууллага болох УДЭТ Сэвжидийн Сүхбаатар болон "Индустр" ХХК-д өөрийн эзэмшлийн НИЙТ 1268 М.КВ ГАЗАР олгожээ. Харин "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахын зарсан гэгдэж буй газар Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Индустр" ХХК-д олгогдсон байна. Тус компанийн улсын бүртгэлд С.Амармандах хамааралгүй харагдаж буй.

Харин "Индустр" ХХК орон сууцны зөвшөөрөлтэй авсан тус газартаа "Soyombo Tower" хэмээх үйлчилгээний барилга барьсан нь анхаарал татаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-29 08:07

Бүжиг дэглээчид үү

Зочин
Зочин
2022-04-29 08:07

Төрийн захиргааны байгууллага болох УДЭТ Сэвжидийн Сүхбаатар болон "Индустр" ХХК-нд өөрийн эзэмшлийн НИЙТ 1268 М.КВ ГАЗАР олгожээ.

зочин
зочин
2022-04-29 08:58

Улсын мэдэлд газрыг нь буцааж өг. Яагаад Сүхбаатар эзэмших ёстой гэж

Зочин
Зочин
2022-04-29 08:59

Атг ш�##�гаачээ энэ драмын театрын удирдлагуудыг

Ганаа
Ганаа
2022-04-29 10:34

Хаххх зараад нэр шиджихдээ захирамжаар л шилжинэ биз дээ, хамаагүй харагдуулах гээд ядчих м аа.

Зочин
Зочин
2022-05-02 10:31

Төгцөгнүүд улсад гай болохоо болоич бас урлагын нэр барьсан гайнууд бнааа бна

Уншигч
Уншигч
2022-09-23 13:46

Арай ч дээ, хүүхдийн цэцэрлэг бариач, яасан ичдэггүй новшнууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button