Нийгмийн

"Энэ сард Алтанбулаг боомтоор 3618 иргэн нэвтрээд байна"

Орос, Украинтай холбоотойгоор ОХУ-ын цэргийн насны залуус монголд олноор ирж байна гэх мэдээлэл цахимд түгээд буй юм. Бид уг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Түвшинцэнгэлээс тодруулахад "Манай улс ОХУ-ын боомттой хиллэдэг. Боомтоор нэвтэрч буй иргэдийн тоо өмнөх жилүүдтэй бараг адилхан байна. Жишээлбэл, Алтанбулаг боомтоор

  • 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 25-ны өдрүүдэд 3565 иргэн
  • 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 25-ны өдрүүдэд 3618 иргэн нэвтэрч, гарсан байна" гэлээ.

2014 оны есдүгээр сарын 3-наас эхлээд ОХУ болон Монгол Улсын иргэд харилцан визгүйгээр 30 хоногийн хугацаанд зорчдог болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button