УЛС ТӨР

Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг ЯАРАВЧЛУУЛАХЫГ шаардав

Электрон тамхины хэрэглээ, борлуулалт, нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд НББХ-ны хуралдааны үеэр Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг ЯАРАВЧЛУУЛАХЫГ шаардав.

Тодруулбал,

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Импортоор орж ирж буй электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна" хэмээсэн.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сургуулийн орчинд, ер нь хаа сайгүй электрон тамхийг хэрэглэж байна. Дэлхий нийт электрон тамхины хор уршгийг зарлаад хориглож байна. Тэгэхээр манайх хориглож чадахгүй юмаа гэхэд онцгой татвар тавих, хуулийн төслөө яаралтай оруулж ирэх шаардлагатай байна" гэсэн юм.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулаад хэлэлцэж амжаагүй байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-27 10:32

зөв шүү, яаравчлах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button