ДЭЛХИЙНИЙГЭМ

Пакистанд болсон халдлагын талаар БНХАУ уриалга гаргав

Пакистаны санхүүгийн төв Карачи хотод террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алдаж, мөн дөрвөн хүн шархтсан мэдээлэл байна. Амиа алдсан дөрвөн хүний гурав нь БНХАУ-ын иргэн, багш нар байсан аж. Халдлага Карачи хотын Күнзийн Их Сургуулийн хятад хэлний төвийн гадна болсон юм.

Пакистаны хууль сахиулах байгууллага халдлагыг амиа золиослогч үйлдсэн эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор хэрэгт холбоотой этгээдийг олж тогтоогоогүй байна.

Эл халдлагатай холбогдуулан БНХАУ-аас Пакистанд суугаа Элчин Сайдын яам, Карачи хотод суугаа Ерөнхий Консулын Газар Пакистаны талтай хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн байна.

БНХАУ-ын тал террорист халдлагыг хатуу зэмлэн буруутгаж, амиа алдсан иргэдийн гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлэв

Пакистаны хэвлэлүүдийн мэдээлснээр, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Ү Зянхао Пакистан улсаас БНХАУ-д суугаа элчин сайдтай даруй холбогдож, эл хэрэгт туйлын эмзэглэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Пакистаны талаас уг хэрэг явдлыг нэн даруй сайтар шалгаж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн дагуу баривчилж, хатуу шийтгэхийг уриалжээ.

Пакистан улсад ажиллаж, амьдарч буй Хятад улсын иргэдийг хамгаалах, үүнтэй төстэй хэрэг явдал гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авахыг шаардсан байна.

Эх сурвалж: Xinhuanet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button