ДЭЛХИЙНИЙГЭМ

Афганистанд болсон дэлбэрэлтийн улмаас есөн хүн амь үрэгджээ

Афганистаны хойд нутгийн Балх мужид хоёр ч дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас хамгийн багадаа есөн хүн амиа алдаж, 13 хүн шархадсан талаар тус улсын “Tolo News” мэдээлэв.

Үйл явдлыг тодруулбал, Мазари-Шариф хотын хоёр дүүрэгт дэлбэрэлт болсон байна. Орон нутгийн аюулгүй байдлын албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, нийтийн тээвэрт суурилуулсан хоёр тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн аж. Халдлагын хариуцлагыг ISIS буюу “Лалын улс” террорист байгууллага хүлээсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн Афганистанд цуврал дэлбэрэлтүүд болсон. Тухайн үед 40 хүн амь үрэгдэж, бараг 100 хүн шархадсан. Эл халдлагыг мөн л “Лалын улс” бүлэглэл зохион байгуулсан юм.

2021 оны наймдугаар сараас хойш Афганистан улс хэт даврагч бүлгийн “Талибан” хөдөлгөөнийхний хяналтад ороод байгаа юм.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button