ДЭЛХИЙНИЙГЭМ

УКРАИН: Буча хотод гэмт хэрэг үйлдсэн орос цэргүүдийн нэрсийг зарлав

Украин дахь дайнтай холбоотой олныг цочирдуулсан цэргийн гэмт хэргүүд дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Ялангуяа, Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын эхээр цацагдсан. Дэлхийн олон орон Оросын цэргүүдийн үйлдсэн гэх тэдгээр гэмт хэргүүдийг шалгуулахаар олон улсын шүүхэд хандсан. ОХУ хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд үйлдсэн эзлэн түрэмгийллийнхээ үеэр нийтдээ 8,000 гаруй цэргийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Украины эрх баригчид мэдээлсэн.  

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова Буча хотод цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Оросын цэргийн 10 алба хаагчийн нэрсийг олон нийтэд ил болголоо.

Буча хотод энгийн номхон иргэдийг эрүүдэн шүүж, хэрцгийгээр тамласан гэх хэрэгт сэжиглэгдэж буй тэдгээр орос цэргүүд бүгд ОХУын 64 дүгээр мото-буудлагын отрядын цэргийн алба хаагчид гэдгийг Ирина Венедиктова танилцуулсан байна. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол тэдгээр алба хаагчдыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сард “Гвард”-ын хүндэт медалиар шагнасан аж.

Украины Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, Оросын цэргийн 64 дүгээр отряд нь Буча хотод дээрэм тонуул, хүчирхийлэл, эрүүдэн шүүлт, аллага үйлдсэн гэгдэж байгаа найман бүлгийн нэг юм байна. Ерөнхий прокурор Ирина Венедиктовагийн ил болгосон тэдгээр цэргийн алба хаагчид нь шийдвэр гаргах хэмжээний офицер биш харин жирийн байлдагч, түрүүч цолтой гэгдэж байна.

Тэд Буча хотыг эзлэх үеэрээ зэвсэггүй энгийн номхон иргэд рүү халдаж, тамлан зовоож байсан аж.

Энэ мэтээр Оросын цэргүүд Буча хотод цэргийн гэмт хэрэг үйлдсэн баримт нотолгоог цуглуулж, ил болгосоор байгаа ч Оросын эрх баригчид үүнийг эрс няцааж байгаа юм. Украин дахь Оросын цэргүүд нэг ч энгийн иргэн рүү халдаагүй, амь насыг нь хохироогоогүй хэмээн Москва мэдэгдсээр байгаа ба энэ бүхнийг ОХУ-ын эсрэг чиглэсэн АНУ болон Барууныхны суртал ухуулга, өдөөн хатгалга хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: KP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-30 22:10

НЭГ БУРИАД ДУНД Н ШААЖ БАЙГАА

Холбоотой мэдээ

Back to top button