НийгмийнЭРҮҮЛ МЭНД

БАГЦ МЭДЭЭЛЭЛ: Иргэн төрсөн сардаа, урилга хүлээж авснаар үзлэгт хамрагдана

Тавдугаар сарын 1-нээс буюу өчигдрөөс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд үнэгүй хамруулах ажил эхэллээ. Энэ дагуу салбарын яамнаас мэдээлэл хийхдээ иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөөг гаргасан. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. Мөн орон нутагт 15 аймгийн нэгдсэн эмнэлэгт дэмжих төвийг байгуулсан. Зарим аймгуудад мөн адил дэмжих төвийг ашиглалтад оруулан ажиллаж байгаа.         

Малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Үүнтэй холбогдуулж эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна зэрэг мэдээллүүдийг хүргэсэн.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж иргэдийн дунд ямар зохион байгуулалтаар, хэдийд очиж шинжилгээнд хамрагдахаа төдийлөн ойлгохгүй байгаа тохиолдлууд багагүй анзаарагдах болсон. Тиймээс үүнтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.

Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах бүх иргэнд амьдарч буй харьяаллынх нь дагуу лавлагаа шатлалын эмнэлэг, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвөөс нь шинжилгээнд хамрагдах урилгыг цаасан хэлбэрээр хүргэнэ. Тодруулбал, иргэд зөвхөн өөрийн төрсөн сардаа шинжилгээ, оношилгоонд хамрагдана гэсэн үг. Урилгат өрхийн болон сумын эрүүл мэндийн төвөөс заагдсан хуваарь буюу  тухайн сарын хэдний  өдөр шинжилгээнд хамрагдахыг бичсэн байх бөгөөд шинжилгээнд орохоос гурав хоногийн өмнө танд урилга хүргүүлэх юм. Учир нь тухайн гурав хоногийн хугацаанд иргэн шинжилгээ, оношилгоонд өөрийгөө бэлдэх шаардлагатай аж. Урилгын ар хэсэгт юу юуг анхаарах, хориглох ёстой талаарх зөвлөмжийг хавсаргасан байх тул иргэдэд ямар нэгэн хүндрэл, ойлгомжгүй байдал үүсэхгүй байх давуу талтай.

Шинжилгээнд хамрагдах иргэд юуг анхаарах ёстой вэ?

Мөн иргэд доорх зургаан насны бүлэгт тохирох багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Үүнд: 

Харин 0-18 насны хүүхдүүдийн хувьд өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө сурагчдын зуны амралт эхлэхээс өмнөх хугацаанд хамрагдах аж.

Үргэлжлүүлэн эрт илрүүлгийн шинжилгээний төрөл, ач холбогдолын тухай дэлгэрүүлэн хүргэе

  1. Биохимийн шинжилгээ: Элэг цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг эрхтний үйл ажиллагаа, нүүрс ус, өөх тос, бодисын солилцооны тэнцвэртэй байдлыг тодорхойлно.
  2. Цусны ерөнхий шинжилгээ: Цусны эсүүдийн тоо хэмжээ, агууламж дээр үндэслэн цус багадалт, цус бүлэгнэлт, үрэвсэл, цусны болон бусад эрхтний зарим эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой.
  3. Шээсний ерөнхий шинжилгээ: Бөөр, шээс дамжуулах эрхтэн тогтолцооны хурц болон архаг үрэвсэл, бусад төрлийн эмгэгүүдийг илрүүлэх боломжтой. Өлөн үеийн глюкоз, цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлж чихрийн шижингийн урьдал үе, чихрийн шижинг илрүүлнэ.
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ: Өтгөнд далд цус байгаа эсэхийг тодорхойлж, бүдүүн, шулуун гэдэсний эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ.
  5. Тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ: Тэмбүү, ХДХВ-ийн халдварыг илрүүлнэ.
  6. Гепатитын В,С вирусын эсрэг бие илрүүлэх хурдавчилсан шинжилгээ: Гепатит В,С вирусын халдварыг илрүүлнэ. Эсийн шинжилгээ-пап сорил умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэг болон хорт хавдрыг илрүүлнэ. Үйлчлүүлэгчдэд зовиургүй, ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлэхгүйгээр хийгддэг.
  7. Хэвлийн хэт авиа: Элэг, цөсний хүүдий, цөсний суваг, нойр булчирхай, дэлүү, бөөр, түрүү булчирхай зэрэг эрхтэний бүтцийн болон голомтот өөрчлөлтийг илрүүлнэ. Хэт авиан оношилгоо нь үйлчлүүлэгчид зовиургүй, аюулгүй, туяаны ачаалалгүй, тусгайлсан бэлтгэл шаарддаггүй оношилгооны арга юм.
  8. Бамбай булчирхайн хэт авиа: Бамбай булчирхайн уйланхай, үрэвсэл, зангилаа, хортой, хоргүй хавдар зэрэг эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ.
  9. Хөхний хэт авиа: Хөхний хавдар, хөхний бусад эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ.
  10. Зүрхний цахилгаан бичлэг: Зүрхний хэм алдагдал, булчингийн томрол, цусан хангамжийн алдагдлыг илрүүлнэ.
  11. Улаан хоолой, ходоодны дуран: Улаан хоолой, ходоодны үрэвсэл, шарх, шархлаа, хавдар зэрэг эмгэгийг эрт үед нь илрүүлж, оношлох багажийн шинжилгээний арга юм. Зориулалтын дуранг залгиур хоолойгоор оруулж дурандана. Шинжилгээний явцад таагүй мэдрэмж төрөх боломжтой ч эмчийн зааврын дагуу өөрийгөө зөв удирдаж чадвал зовиур багатай шинжлүүлэх боломжтой.
  12. Цээжний рентген зураг: Уушиг, гуурсан хоолой, зүрх, гол судасны бүтцийн өөрчлөлтийг илрүүлнэ.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 15:58

Нэг удаа даатг�##� гэлгүйгээр үзлэг хийгээч. Боломжгүй болоод л төлж чадахгүй байгаа шдээ. Эсвэл тэр мөнгөөрөө төлбөртэй шинжилгээ хийлгэвэл арай үнэнч хандах байх

Зочин
Зочин
2022-05-02 18:46

Зарцуулах мөнгөөрөө �##�ь ч хувийн эмнэлэгт үзүүлэх боломжийг олгох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button