
НАТО-гийн эвсэл АНУ-ын ноёрхлыг дэлхийд баталгаажуулахын тулд Ази Номхон далайн бүс нутгийг тогтворгүй болгож, ганхуулахыг зорьж байна хэмээн Хятадын “CGTN” мэдээллийн агентлаг нийтэлжээ.
Мэдээлэлд тэмдэглэснээр, Умард Атлантын Холбоо буюу НАТО өөрсдийгөө “хамгаалах” эвсэл хэмээн үздэг хэрнээ Украин дахь дайныг улам өдөөн турхирч байгааг онцолсон байна.
“НАТО энх тайван, аюулгүй байдлын төлөө “хашгирч” байгаа ч бусад улс орнуудын хооронд “яс хаядаг”. Одоо харин тэд Атлантын далайн хязгаараа давж, Ази Номхон далайн бүс нутаг руу түлхүү анхаарлаа хандуулж эхэлсэн” хэмээн Хятадын хэвлэлд дурджээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, НАТО-гийн эвсэл бол АНУ-ын ноёрхлыг тогтоох хэрэгсэл. АНУ Хятад улс бүхий л салбарт өөдөө цойлж байгаад цаанаа атаархаж, хуваагдашгүй ноёрхлоо тогтооход нь хөндлөнгөөс саад болж байна гэж үзжээ. “Бээжингийн нэр хүнд өсөн нэмэгдэж буй бодит байдалтай нүүр тулсан Вашингтон зүгээр нэг өдөөн хатгалга бус, харин Хятадыг хязгаарлах нэгдсэн фронт байгуулахыг эрмэлзэж байна. НАТО бол АНУ-ын эл зорилгодоо хүрэх хамгийн тохиромжтой механизм” хэмээн Хятадын тоймч, шинжээчид дүгнэжээ.
Шинжээчдийн тооцоолсноор Ази, Номхон далайн орнууд Ази дахь энх тайван, тогтвортой байдлыг сонгох ухаан байх учиртай. Зөв шийдвэр гаргаж чадвал НАТО Барууны улс орнуудыг бүс нутагт зэвсэг нийлүүлж, мөргөлдөөн дайн эхлүүлэхээс сэргийлнэ хэмээв.
Эх сурвалж: CGTN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв дүгнэсэн байна. Америк өөрийн байр суурийг бэхжүүлэхийн НАТО-г байгуулсан мөн түүнийг удирддаг. Одоо ч гэсэн украйнд тус�##�ж байна гэдэг бол улс орны хооронд яс хаяж байна гэсэн үг. Мөн дайныг өдөөн тухирч байна гэсэн үг.
ХАХА КОММУНИСТУУДЫН ХУДАЛ ҮГЭНД 70 ЖИЛ ИТГЭСЭН ОДОО ДАХИАД 30 ЖИЛ ИТГЭЛЭЭ ХАХАХА АРГАГҮЙ Л ҮХЭР ЮМ ДАА
АЙСАН ХҮНД АРГАЛ ХӨДЛӨНӨ ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ХЯТАДЫН КОММУНИСТУУД УЛС ТӨРӨӨС �######�УУЛАГДАХ ВИЙ ГЭЖ ҮХТЭЛ АЙЖ БАЙХ ШИВ АРД ОЛНЫГ АЙЛГАХЫН ТУЛД АМЕРИК ГЭЖ НЭГ МАНГАС БИЙ БОЛГООД БАЙГАА НЬ ЭНЭ
zuv zuv
Дараагийнх нь солиороод эхэллээ