НИЙГЭМ

З.Мэндсайхан сайд "11 11" төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Иргэдийг сонсох "11 11" төвд хамгийн олон санал, хүсэлт ирж буй асуудлаар холбогдох салбарын сайд, агентлагийн дарга нар очиж иргэд, олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсож шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвд ажиллаж 20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, утсаар иргэдийн санал гомдолд хариулт өглөө.

Иргэд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл, хаврын тариалалт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар санал гомдлоо хэлж хариулт авсан байна.
Өнгөрсөн сард “11-11” төвд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирж, 132-ийг нь шийдвэрлэжээ. 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 18:34

Энэ нөхөр юугаа мэддэг юм бэ. Жүжиг тавиад үлгэр яриад өнгөрөө биз

Ганаа
Ганаа
2022-05-02 20:49

Аль с�##�бараас, Хэн хэзээ очиж ажиллахыг нь урьдчилж зарлахгүй, ш�##� худлаа жүжиг.

Холбоотой мэдээ

Back to top button