Нийгмийн

Н.Батсүмбэрэл: Анкарагийн гудамжны модыг тайрч, сийлбэр хийгээгүй. 2017 оны хуучин зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Анкарагийн гудамжны модыг тайрч, сийлбэр хийсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

Тэрбээр “Цахим ертөнцөд яваа энэ зураг нь 2017 оных аж. Анкарагийн гудамж дахь цэцэрлэгт байгууламжийн үхсэн моддыг шинэ модоор сольж тарьсан бөгөөд 34-өөс гурван модонд нь СУИС-ийн оюутнууд сийлбэр хийж үлдээсэн байна” гэжээ.

Мөн энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Мод огтлоод, сийлбэр хийж байна гэх шүүмжлэл гарч эхэлжээ. Анзаарвал цаад моднууд нь ногоорчихсон, одоо хийж байгаа ажил огт биш. 2017 онд үхсэн моднуудыг цэвэрлэж, зарим дээр нь СУИС-ийн оюутнууд ийм сийлбэр хийж байсан гэнэ. Ногоон байгууламж нэмэх ёстой болохоос устгах ёсгүй гэдгийг хотын удирдлагууд бүрэн дүүрэн ойлгож, нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сэтгэ бод
Сэтгэ бод
2022-05-02 20:37

Хотод цагаан ховон цацруулдаг улиас огт хэрэггүй ээ. Харин сийлбэр нь соёл урлаг юм биш зү

Холбоотой мэдээ

Back to top button