ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ: Ковидын эмнэлгүүдээ дахин нээж эхэллээ

Бээжин хотын Боловсролын Хороо тус хотын эрх баригчид сургуулийн насны өмнөх болон бага, ахлах сургуулиудыг төлөвлөсөн хугацаанаас нэг өдрийн өмнө хаах шийдвэр гаргасан хэмээн мэдээллээ.

Тавдугаар сарын баярын дараа сургууль, цэцэрлэгүүдийг нээх эсэх нь хотод гараад байгаа халдварын нөхцөл байдлаас шалтгаална.

Мөн тус хороо эцэг эх, багш нарыг коронавирусийн халдвар дамжих эрсдэлийг бууруулах зорилгоор аль болохоор олон хүн нэг дор цугларахгүй, мөн онцын шаардлагагүй бол дараагийн мэдэгдэл гаргах хүртэл хотоос гарахгүй байхыг сануулжээ.

Түүнчлэн, хотын захиргаа хурим найр, оршуулгын ёслолыг хэсэг хугацаанд хоригложээ.

Бээжинд нийт халдварын тоо 200-д дөхөж очсоны бараг дөрөвний нэг нь өчигдөр илэрчээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадад нийтдээ 5500 гаруй халдварын тохиолдол илэрч, цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад “КОВИД-19”-ийн 2.1 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Бээжинд хорио цээрийн дэглэм тогтоох тухай яриа гараагүй байгаа ч хотын удирдлагууд цар тахлын дараагийн давлагаатай тэмцэхийн тулд маш хатуу хязгаарлалт тогтоосон Шанхай хотын жишгийг дагах шаардлагатай гэдгийг ч үгүйсгэсэнгүй.

Эх сурвалж: Xinhuanet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
5 сар 3, 2022 14:28

ХЯТАДУУДАА КОВИДТОЙГОО ХАМТАРЧ АМЬДРАХААС ӨӨР АРГА АЛГАА. ТЭНЭГЛЭХЭЭ ДАРУЙ ЗОГСООНО УУ

Холбоотой мэдээ

Back to top button