ДЭЛХИЙНИЙГЭМ

Bloomberg: Европын Холбоо эрчим хүчний салбарт Африкийн орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна

Европын Холбоо Оросын байгалийн хийн импортоос хараат байдлаа бууруулахын тулд Африкийн улс орнууд, ялангуяа Ангол, Нигери, Сенегал зэрэг улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах бодолтой байна. Энэ талаар өчигдөр /2022.05.02/ “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг Европын Холбооны баримт бичгийг эш татан мэдээлжээ.

Европын Холбоо Оросын эрчим хүчний хараат байдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэлэлцээрийг энэ сарын сүүлч гэхэд боловсруулж магадгүй хэмээн тус агентлаг мэдэгдэв.

Агентлагийн мэдээлснээр, Европын Холбооны Оросын эрчим хүчний хараат байдлаас ангижрахын тулд тодорхой төлөвлөгөөг хэрэгжүүлэх багц арга хэмжээний хүрээнд Европын Комисс энэ сарын эхээр Африкийн орнуудтай байгалийн хий нийлүүлэх хэлэлцээрийг боловсруулж магадгүй байгаа аж.

Европын Холбоо өмнө нь гишүүн улс орнууд байгалийн хийн 40 хувь, газрын тосны 27 хувь, нүүрсний 46 хувийг ОХУ-аас импортлодог гэдгийг онцлон тэмдэглэв. Нүүрсний хориг бол Оросын эсрэг тавьсан тав дахь хоригийн нэг хэсэг юм. Эл хориг нь дөрөвдүгээр сард батлагдсан ба энэ оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэх аж.

Даваа гараг /2022.05.2/-т Европын Холбооны Эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон Брюссель хотноо болсон Европын Холбооны зөвлөлийн яаралтай хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Европын Холбоо Оросоос авах хийн төлбөрийг рублиэр төлөх нь хоригт тусгасан заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор, ойрын өдрүүдэд олон нийтийн компаниудад цаашид ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгээ Европын Холбоо тайлбарлав.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button