ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ-ын Төрийн хөгжлийн банк 2022 онд усны салбарт үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ эрчимжүүлнэ

Энэ оны эхний улиралд Хятадын Төрийн хөгжлийн банк усны салбарт 35.5 тэрбум юань буюу ойролцоогоор 5.6 тэрбум ам.долларын зээл олгохоор амлаж, үүнээс 22.9 тэрбум юанийг нь олгожээ.

Тус хөрөнгийг усны нөөцийг хамгаалах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, хөдөө орон нутгийн усан хангамж, усны орчныг сэргээх томоохон төслүүдэд зарцуулна хэмээн тус банкнаас мэдээллээ.

Усны нөөцийг хамгаалах томоохон төслүүдийг нэн тэргүүнд тавьж байгаа аж. Одоогоор тус банк 133 төслөөс 86-г нь санхүүжүүлж, аль хэдийн төслийн хүрээний бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.

Эх сурвалж: Xinhua News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button