Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

УУЛЗАЛТ: Тэр гарц хэлэхгүй мөртлөө МИК руу дайрах өнцгөө өөрчилсөөр

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн асуудлаар арилжааны банкнууд болон МИК-ийн удирдлагуудтай уулзсан уулзалтын бичлэг өнөөдөр цацагдлаа. Тэр өмнө нь МИК-ийг ипотекийн зээл олгох процесст зуучлах үүргээр оролцохдоо шимтгэл авдаг, хүүг өсгөдөг хэмээн мэдээлэл хийж, сэдвийг анхаарлын төвд оруулсан.

Энэ мэдээлэл нь ихээхэн олон нийтэд зориулсан шинжтэй, санхүүгийн гол процессуудыг орхигдуулсан шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгох үйл явц нь иргэн, арилжааны банкны хооронд явагддаг байхад МИК-ийг татан оролцуулж ярьсан. МИК нэгэнт олгогдсон зээлийн багцыг худалдан авч, үнэт цаасжуулан баталгаажуулдаг байгууллага бөгөөд энэ агуулгыг огт дурдаагүй юм.

Харин Шадар сайдын мэдээллийн араас МИК мэдэгдэл гаргаж, гол чиг үүргүүдээ олон нийтэд мэдээлсэн юм. Тодруулбал, зээл олголтод зуучлах хэлбэрээр оролцдоггүй, ийм агуулгаар шимтгэл авдаггүй гэж тайлбарласан.

Энэ хариу мэдэгдэлд Шадар сайд чимээгүй л байв. Шууд үгүйсгэж, өөрийн мэдээллийн агуулгаа хамгаалахад нь МИК-ийн мэдэгдэл бодитой, факттай тул хүндрэлтэй байсан болов уу. Харин багагүй хугацаанд чимээгүй байсны эцэст сэдвийг дахин өнөөдөр хөндлөө.

БАЙР СУУРИУД: МИК ЗЭЭЛ ОЛГОХ ХУГАЦААНД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮУ

Уулзалтад арилжааны банкнуудын удирдлага ба Монголбанк, МИК-ийн төлөөлөл багтав. Шадар сайдын шинэ дэвшүүлж буй өнцөг нь энэ удаад шимтгэл бус:

  • Зээл олгох процесс удах болсон
  • Зээл гарах орон сууцыг зааж, чиглүүлдэг болсон гэх асуудлууд байв.

Харин арилжааны банкнуудын ихэнх дээр нь ипотекийн зээл гаргах үйл явц найм хүртэлх сараар хүлээгдэж байгаа аж. Энэ шалтгаан нь эх үүсвэртэй холбоотой бөгөөд сүүлийн хоёр жил ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоогоод буй нь ч нөлөөлсөн хэмээж байна.

Энэ тал дээр Монголбанкны газрын захирал А.Энхжин “Он гарснаас хойш 170 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарсан байна. Үүний 60 орчим хувь нь Монголбанкны эх үүсвэрээр шийдэгдсэн. Зээл олголт удаж буй нь санхүүжилт хуваарилсан орон сууцнуудын зарим нь баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаатай ч холбоотой. Хил гааль сааталтай хэвээр үед барилгын ажил удааширч байна. Мөн улмаар төлбөрийн тэнцэл сөрөг гарч, ханшийн дарамт бий болох эрсдэлтэй тул байдлыг ажиглаж байна” гэлээ.

Харин МИК-ийн Гүйцэтгэх захирал Гантулга “Зээл олгож буй процесст МИК-ийн оролцоо байдаггүй. МИК хөтөлбөрийн хүрээндээ бол банкнуудад байгаа зээлийг худалдаж авч, үнэт цаасжуулдаг. Харин зээлийг багцлахад хоёр сар, үүнд хөндлөнгийн санхүүгийн шинжилгээ хийлгэхэд нэг сар, СЗХ-ноос зөвшөөрөл авахад нэг сар гэх мэт хугацаа зарцуулагддаг. Энэ бол зээл гарах процесст нөлөөлж буй хэрэг биш бөгөөд хугацаа МИК-иас болж хойшиж байгаа асуудал байхгүй” гэж тайлбарлалаа.

НОГООТОЙ ШӨЛИЙГ НЬ УУСАН ГЭХ Ч...

Зээл олгох процесс удааширч буй талаар ийм яриа өрнөөд, нэгдсэн дүгнэлтгүй дуусав. Харин зээл гарах орон сууцыг арилжааны банкнууд иргэдэд өөрсдөө зааж, чиглүүлдэг, үүнээс нь өөр орон сууц сонговол зээлийг нь гаргадаггүй гэх мэдээллээ Шадар сайд өөрөө л ярив.

Өнөөдөр хөндсөн эдгээр яриа нь ерөнхий хүрээндээ: Ипотекийн зээлийн хүртээмж муу байна, хугацаа удаж байна гэх сэдэвт хөтөлж буй. Уг нь анх шимтгэл авч байна, хүү өндөр боллоо гэсэн өнцгөөр хөндөж, асуудлыг зөв зарчимд нь оруулахад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог ажилла гэж үүрэг өгч байв. Одоо өөрчлөгджээ.

Энэ бүх агуулгадаа яаж ийгээд МИК-ийг хамаатуулах гэж оролддог. Өнөөдрийн тухайд “Та нар яагаад ипотекийн зээл олгох процесст оролцдоггүй, ашиг хүртдэггүй гэж тайлбарлаад байдаг юм бэ” гэж муйхраар хөтлөв. Арилжааны банкнуудын олгосон зээлийг худалдаж аваад, үнэт цаасжуулдаг тусдаа ААН-ийг зээл олгох процесс болон зээлийн хүүнд шууд наадаг нь ийн үргэлж анхаарал татдаг.

Хуралдааны төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Би өөрөө 10, 20 жил ногоотой шөлийг нь ууж, аж ахуй, бизнес эрхэлж үзсэн хүн. Ийм учраас бага зэрэг гадарлана. Ойлголцъё гэсэн боловч үгүйсгэж хандаж байна” гэж ярилаа. Бизнесийн ертөнцийн ногоотой шөлийг уусан л юм бол илтэд нэг ААН-ийг популист агуулгаар хавчиж, өнцгөө өөрчлөн хөндсөөр байгаа нь сонирхолтой  өнцөг юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МИК татан буулгах ёстой.
МИК татан буулгах ёстой.
2022-05-04 12:13

Хэрэггүй газар !

Зочин
Зочин
2022-05-04 14:03

МИК бол иргэн банк 2 ын дундаас ашиг авдаггүй .Банк иргэний шууд оролцоо л байдаг .Харин дараагийн барилгө барих эх үүсгэврийг босгож байдаг газар шүү дээ.Үүнд ШАДАР САЙД ч бай ИРГЭН ч бай бүү оролц. Зах зээлийнхээ зарчимаар л явна. Хэрэв хэрэггүй гэж үзвэл дараагийн орон сууц барих эх үүсгэвэр олдохгүй бөгөөд татаж буулгахад яадах юм юмгүй шүү дээ.Банк босгосон бонд үнэт цаасаа худ##дөж авахаа болиход л барилгын с##бар тэр дундаа орон сууц барих газар ч олдохгүй барих ч сонирхолгүй барилгын с##бар дампууран , дураараа юм болно шүү дээ.Төр зах зээлд хошуу дүрсэний хэрэггүй .Дампуурахын цондон. ЭНЭ ЗАСАГ ДЭНДҮҮ ХУДЛАА ПОПОРОО ЮМ АА.Тэр хэмжээгээр улс орноо самраад дуусг##аа

mgl hyn
mgl hyn
2022-05-04 13:55

MIK tatan buulgaad ipotekiin zeeliin hyyg buuruulbal ediinzasag n ayandaa sergeed irne shdee

Зочин
Зочин
2022-05-04 13:55

Оюунэрдэнийн засгийн гаар нэгдсэн ойлголт байхгүй дандаа шоучид...

Зочин
Зочин
2022-05-04 14:58

Hihihi argaa uurchiluud hihihi, taarsan hos teregnii duguinuud

mgl hyn
mgl hyn
2022-05-12 08:04

garts bol Bankuud zeelee ugch Mongol bank sanhyyjyyleh n zuv

Холбоотой мэдээ

Back to top button