УЛС ТӨР

Б.Жавхлан: Хөгжлийн банкны өр төлүүлэхэд хууль, хүчний байгууллагуудыг ашиглана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкны өр барагдуулалт ямар түвшинд байна, үүнийг хэрхэн эрчимжүүлэх талаар мэдээлэл өглөө. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбумын өр төлөгдсөн байна. Цаашдаа өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Тиймээс цаашдаа энэ банк хэвийн ажиллахын тулд эдгээр чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх зайлшгүй нөхцөл үүсээд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр томоохон бонд байна. Эхнийх нь Сэргэн мандалт нэртэй нээлттэй бонд. 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой 500 сая ам.доллар буюу 1.5 их наядын өр. Мөн 2023 оны 12.25-нд төлөх Самурай бонд. 725 тэрбумын өр. Хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бондын өр. Засгийн газрын баталгаатай өр юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажил руу шуурхайлан орсон. Бодитой үр дүн гаргаж байж тайлан балансаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Ингэж байж хоёр бондыг амжилттай төлж барагдуулна.

165 тэрбум төгрөгөөр Самурай бондын өрийг төлж эхлэх чиглэлийг Хөгжлийн банкинд өгсөн. Ирэх онд Самбурай бондыг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөөр төлөх төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Энэ ажилд хуулийн байгууллагуудын оролцоо маш чухал байна. Тиймээс Хуульзүйн сайдаар ахлуулсан хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулж, ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button