ВИДЕО КОНТЕНТНийгмийн

SOS: Гэр хорооллынхон үнс, угаадастаа "живж" байна

Жалгаар дүүрэн хог, дээрээс нь угаадсаа асгачихжээ. Бас болоогүй үнс ч асгаад амжиж. Хажуугаар нь өнгөрөхөд хамар сэтлэм өмхий үнэртэнэ. Гэр хорооллын багачууд ийм агаараар амьсгалж, инээлдэн тоглож байна. Хашааныхаа гадна үнс, угаадсаа нэлийтэл "сайхан" асгадаг энэ соёлоо монголчууд үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхээр шийдсэн бололтой. Гэрээсээ, хашаанаасаа гаргаад асгасан бол болсон гэх бэртэгчин бодолдоо хэдий болтол тэжээгдэн амьдрах вэ, бид.

Хөрсний бохирдлын талаар мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хөрсний нянгийн бохирдол нийслэл хотын дүүргүүдэд жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Жишээ нь: Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжийн 88 хувь нь бохирдолтой гардаг. Үүнээс

  • 53 хувь нь бага зэргийн
  • 24 хувь нь дунд зэргийн
  • 11 хувь нь их зэрэглэлийн нянгийн бохирдолтой.

Ялангуяа нийслэлд гэр хороолол, томоохон худалдааны төв, захууд, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдол их байдаг гэнэ.

Гэр хорооллын иргэдийн гудамжиндаа гаргаад асгачхаж буй үнс, угаадас хүний бие болон байгаль экологид ямар сөрөг нөлөөтэйг хөрс судлаач, доктор, дэд профессор Г.Солонгоос тодрууллаа.

Тэрбээр "Модноос гарч буй үнс харьцангуй цэвэр. Гэтэл нүүрс бусад шатах туслах материалаас гарч буй үнс харьцангуй бохир, хүнд металлын агууламжтай, эргээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл ихтэй байдаг. Шатахгүйгээр хаягдаж буй хэсэг тул дахин задрахгүй, тиймээс хамгийн хор аюултай нь. Тэгэхээр түүнийг буцаагаад өөрийнхөө ахуйд ойрхон гудамжиндаа, хашаандаа асгана гэдэг өөрсдийгөө болоод байгаль орчноо хордуулж буй хэрэг юм. Ялангуяа хүнд металлын агууламжтай хог хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдаж, хорт хавдартай болох эрсдэлийг бий болгодог.

Хоёрдугаарт, хөрс амьд. Хөрсөнд маш олон төрлийн амьд биес амьдардаг. Тэр амьд бие хөрсийг биологийн замаар цэвэршүүлж байдаг. Гэтэл угаадас асгаж, хөрсөө амьгүй болгох нөхцөлийг нь хүмүүс өөрсдөө бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын нэгдсэн систем байхгүй улмаас ахуйн хог хаягдал болох угаадсаа хувинд хуримтлуулж байгаад нүх рүү эсвэл шууд гаргаад цацдаг зуршилтай болжээ. Угаадас цацсан газар хүүхэд нь очиж тоглоод, малтаад сууж байж ч мэднэ. Тиймээс гэр хорооллын иргэд та бүхэн үнс болоод угаадсаа зориулалтын нүх савандаа хийж занших хэрэгтэй байна. Ингэж заншиж сурснаар л бид тодорхой хэмжээгээр хөрсний бохирдлоосоо сална.

Зуслангийн газрууд дахин цэвэршүүлэх зориулалтын битүүмжлэлтэй савнуудтай болж байна. Угаадас хийж буй сав тодорхой хэмжээнд доторлогоотой байх ёстой гэж үздэг. Учир нь хөрс доогуур маш их хайрга чулуутай, сийрэг байдаг учир нэвчилт явагддаг. Хэрвээ нэвчилт явагдах юм бол хөрсний болон гүний усыг бохирдуулдаг. Тийм учраас айлууд нойлдоо болон бохирын угаадас хийдэг нүхэндээ цементэн хамгаалалт эсвэл зориулалтын нэвчдэггүй хуванцар гадаргуутай сав байрлуулж байна.

Мөн гэр хорооллын иргэд хог хаягдлаа тагтай саванд хийж хэвших нь маш чухал. Одоо бол хогоо гудамжиндаа гаргаад тавьчхаж байна. Хогийн машин иртэл амыг нь дутуу хагас битүүмжилсэн хог гудамжийг бохирдуулах эрсдэлтэй. Тиймээс системтэйгээр тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад зориулалт, зориулалтаар хогийн сав бэлдэх хэрэгтэй. Бие биедээ үлгэр жишээ болж, байж л ажил болно. Зүгээр нэг савтай болгоод орхихгүйгээр цэвэрч хороо, дүүрэг гээд аян өрнүүлэх хэрэгтэй. Тэгээд ахуйн хогоо ил хаяад буй айл өрхүүдтэй хороо, дүүргээс нь тулж ажиллах хэрэгтэй байх. Угаадсаа, үнсээ ил асгахгүй байх юм бол бид өөрсдөө эрүүл саруул, үр хүүхэд маань ч эрүүл саруул байж, өвчин тусахгүй. Өвчин тусахгүй бол халааснаасаа мөнгө гаргахгүй" хэмээлээ.

ВИДЕО:


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 08:38

Гэр хорооллын айлуудын асууд�##� үнэхээр хогын байгаа нь өөрсдийнх нь буруушдээ

Зочин
Зочин
2022-05-05 08:39

Өөрсдийнөө үнсэн дунд амьдарч байв�##� тэгээд тавилан юм даа

Зочин
Зочин
2022-05-05 08:40

Энэ хог үнсээ гадаа асгаж байгаа оркуудад хариуцлага тооц

Зочин
Зочин
2022-05-05 08:40

Тэгээд та нар өөрсдийн хогон дунд л амьдарч байгааш дээ

Зочин
Зочин
2022-05-05 09:19

ugaadsan dundaa amidarch baigaa chine ta nariin uursdiinh chine archaagui baidal shdee hend buruu chiheh geed baigan

Зочин
Зочин
2022-05-05 09:37

zaya chine ter unheer archaagui humuus yumaa

Зочин
Зочин
2022-05-05 09:57

huvi tavilanchine ter yumdaa uursdiinhuu ugaadsan dund amidarch baij hendee gomdlood bgan. ?

Зочин
Зочин
2022-05-05 10:13

Ger horoololiin humuusd surgalt humuujuuleh heregtei

зочин
зочин
2022-05-05 10:22

арчаагүй ажилгүй, хүний өмнөөс амьдарч буй мэт. өөрсдийгөө өөрсдөө л хордуулж өвчлүүлж бна

Зочин
Зочин
2022-05-05 13:02

Тэр хог, ялгадас нь бороо орохоор хотоор нэг урсаж, уб-чууд амьсг�##�ж байгах

Холбоотой мэдээ

Back to top button