Нийгмийн

ФОТО: Тээвэрчид УИХ, Засгийн газраас шаардлагынхаа хариуг авахаар төв талбайд цуглажээ

Тээвэрчид тавдугаар сарын 3-нд УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эргэн сануулбал,

  • Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа тул Цогтцэций-Чойр чиглэлийн замыг нээж өгөөч
  • 2000 орчим чингэлэгтэй нүүрс Эрээний боомтын Гаалийн хяналтын талбайд гацсан асуудалд анхаарч, экспортын тээврийн гарцыг суллаж өгөх шаардлагатай байна хэмээсэн юм.

Уг хоёр асуудлаар тавдугаар сарын 5-ны дотор хариу өгөхийг шаардсан бөгөөд шаардлагын хариуг өгөхгүй бол нүүрс тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана гэдгээ мэдэгдсэн. Тэд УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар яг одоо Сүхбаатарын талбай дээр цуглажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
5 сар 5, 2022 11:50

Ene Zasgiin gazar ichij amdraad zildag boloosoi,,,

Зочин
Зочин
5 сар 5, 2022 12:17

�######�аа та нар

Холбоотой мэдээ

Back to top button