ДЭЛХИЙ

Оросуудын овжин заль: Нүүрсээ Монголын нүүрстэй хольж, хоригоос зугтах боломжтой

“Хэрвээ Тувагийн Кызыл хотоос Монгол Улсын одоо байгаа гол шугам болон түүнийг салбарыг холбох Тавантолгой хүртэлх төмөр зам барих асуудлыг авч үзвэл ийм чиглэл ашигтай байх болно” хэмээн ОХУ-ын Үндэсний Үнэлгээний Агентлагийн Гүйцэтгэх захирал Сергей Гришунин ярьсан. Түүний хэлсэн эл ажлыг хэрэгжүүлэхэд найман тэрбум гаруй ам.доллар шаардлагатай байгаа аж.  Мөн барилгын ажил найман жил үргэлжилнэ хэмээсэн.

УБТЗ-ын хоёрдугаар замыг барьж дуусгах нь шуурхай шийдэл болохыг ч онцолсон. Төмөр замын урт нь ердөө 1800 км, харин хөрөнгө оруулалт нь 1-1.5 тэрбум рублиас хэтрэхгүй гэгдэж байгаа юм. Эл барилгын ажил хийгдсэнээр төмөр замын хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, Монгол-Оросын түүхий эдийг БНХАУ руу нийлүүлэх хэмжээ ч тэр хэрээр нэмэгдэх учиртай.

---Улаанбаатар ОХУ-ын Алс Дорнодын боомтоор нүүрс экспортлох санаа руугаа буцлаа---

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай Оросын Приморийн боомтуудыг ашиглан худалдаа хийхээр төлөвлөж байгаа талаар Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко дөрөвдүгээр сарын 26-нд Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинтэй уулзсаны дараа мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ, Оросын өдөр тутмын “Ведомости” сонинд бичсэнээр Монгол Улс шинээр орд илрүүлсэн ч, түүнийгээ ашиглах тухай дурдаагүй байна гэжээ. Нийтлэлийн хамгийн анхаарал татаж байгаа хэсэг бол Монгол Улс худалдааны шинэ гэрээ хэлэлцээртээ нүүрс нүүрсэн бүтээгдэхүүн нь зөвхөн оросынх байх боловч Монголын нүүрс гэсэн нэрээр экспортлоно гэжээ. Яг энэ схемээр Оросын газрын тосны борлуулалт саяхан илэрсэн. Энэ талаар “The Wall Street Journal” болон “Bloomberg” агентлаг өмнө нь нийтэлж байжээ.

---“Монгол хольц”---

Украины нөхцөл байдлаас улбаалан олон улс Оросын эсрэг хориг тогтоосон. Ялангуяа, Оросын эрчим хүчний нөөцийн экспортыг “найрсаг бус орнууд” хааж боож байгаа нөхцөлд Оросын эрх баригчид Монголын нүүрсийг ашиглаж магадгүй гэгдэж байна.

Өмнө нь ч Орос хоригийн улмаас хоригт багтахгүйн тулд Умард Солонгосын нүүрсийг Оросын нүүрстэй хольсон гэсэн хардлага гарч байсныг нүүрсний компанийн эх сурвалж дурджээ.

2017 онд Умард Солонгос дор хаяж гурван ч удаа Орос руу нүүрсээ экспортолж, дараа нь Өмнөд Солонгос, Япон руу гаргасан нь НҮБ-ын олон улсын хоригийг зөрчсөнийг илтгэж магадгүй хэмээн Баруун Европын тагнуулын гурван эх сурвалжаас эш татан “Reuters” нийтэлж байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, нүүрсийг Оросын Находка, Холмск боомтуудад хүргэж, усан онгоцонд ачиж байсан гэнэ. Уг нийтлэлд дурдсанаар ачааны тодорхой хэсгийг 2021 оны аравдугаар сард Өмнөд Солонгос, Японд хүргэсэн аж.

Өмнөд Солонгосын гаалийн алба энэ мэдээллийг баталсан талаар “Bloomberg” агентлаг хожим нь мэдээлсэн. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл долоон ч удаа нүүрсний хүргэлт хийсэн гэж бичжээ. Ингээд Өмнөд Солонгост 5,8 сая ам.долларын үнэ бүхий 35,000 гаруй тонн нүүрс нийлүүлсэн байна. Гэсэн ч, түүхий эд нь Умард Солонгосынх байсныг нотлох баримт алга байгаа юм.

Үүнтэй төстэй схемийг одоо гадаадын худалдаачид ч хэрэглэж эхэлсэн гэгдэх болов. Тэд Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг өөр улсын нэрээр, жишээлбэл “Латвийн хольц” гэх зэргээр өөр улсын нэрийг ашиглаж байгаа гэх мэдээлэл яригдаж байна.

Оросын газрын тос, Оросын нүүрсийг өөр сортуудтай хольж эрлийзжүүлээд Оросын хоригоос зайлсхийх боломжийг олгож байгаа юм. Сергей Гришунин хэлэхдээ, хоригоос зугтахын тулд Монгол Улсаас Оросын хойд боомт руу зэсийн хүдэр, нүүрс зэрэг барааг илгээж, түүхий эдийг Оросын бүтээгдэхүүн /нүүрс/-тэй хольж “Монгол хольц” хийх боломжтой.

Эх сурвалж: Bloomberg; Vedomosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 14:26

Оросууд өөдгүй гүрэн

Зочин
Зочин
2022-05-05 14:26

онгол Улсаас Оросын хойд боомт руу зэсийн хүдэр, нүүрс зэрэг барааг илгээж, түүхий эдийг Оросын бүтээгдэхүүн /нүүрс/-тэй хольж “Монгол хольц” хийх боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button