ДЭЛХИЙ

БНХАУ-д ковидын халдвар ихсэж, “Петро Матад” компанийн хувьцаа 13 хувиар доошилжээ

БНХАУ-д коронавируст халдварын тохиолдол эрс ихэсч, хөл хорио тогтоосны улмаас Монгол Улсын газрын тосны хайгуулын компани болох “Петро Матад” /Petro Matad Ltd/ компани Хятад улс руу газрын тосны экспортоо зогсоолоо. Өөрөөр хэлбэл, газрын тосны олборлолт, өрөмдлөгөө зогсоож байгаагаа мэдэгдлээ. Учир нь, Хятадын эрх баригчид “КОВИД-19”-ийн улмаас хорио цээрийн дэглэмээ чангатгаж, аялал жуулчлалын салбартаа ч хатуу хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Энэ нь газрын тосны хайгуулын компанийг хил дамнасан худалдаа, тэр дундаа газрын тос олборлогч талбайн ханган нийлүүлэгчдэд хүртэл нөлөөлж байгаа талаар “Петро Матад” компани нэмж тайлбарлав. Мөн одоогийн байдлаар газрын тос олборлоогүй байгаа, учир нь “одоогоор Монгол Улсад Хятадын газрын тосны нэг ч цооног байхгүй” гэдгийг тус компани тодотголоо.

“Петро Матад” компани “Херон 1” /Heron 1/ гэх  газрын тосны талбайд өрөмдлөг хийж, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхааран ажиллаж байгаа юм. “Херон 1” талбайн ажиллагааг оновчтой болгохын тулд газрын тосны экспортоо сэргээх шаардлагатай байгаа аж.

Эцэст нь “КОВИД-19”-ийн улмаас Хятадад хөл хорионы дэглэм чангарсантай холбоотойгоор Хятад руу экспортлох үйл явц, ажиллагаанд нь ноцтой саад учирч байгааг анхааруулсны дараа “Петро Матад” компанийн хувьцаа 13 хувиар доошилжээ.

Хил дамнасан худалдаа эрхэлдэг Монголын бүх бизнес, ялангуяа газрын тос үйлдвэрлэгчид Хятадад коронавирусийн халдварын тохиолдол ихсэж, хязгаарлалтад хамрагдаж байгаа нь Хятадын газрын тос олборлох цооногуудыг Монгол Улсад ажиллуулах боломжгүй болгож байна. Энэ мэтээр Хятадын ковидын эсрэг “Тэг ковид” бодлого нь Хятадад төдийгүй хөрш зэргэлдээ Монгол Улсад ч томоохон нөлөө үзүүлж байна хэмээн Төв Азийн мэдээллийн агентлаг онцолжээ.

“Петро Матад” компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак хэлэхдэээ, “Бидний ажлын бэлтгэл сайн байгаа ч тус улсад өрөмдлөг хэзээ дахин эхлэх нь тодорхойгүй байгаа тул “Херон 1” талбайн ажлыг дуусгах, үйлдвэрлэх явцыг нэн тэргүүнд тавьж байна” хэмээв. Мөн “Петро Матад” компани Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу XX блокийн бүтээн байгуулалтын талбайг орон нутгийн газар ашиглах зөвшөөрөлгүйгээр өргөтгөх боломжтой хэмээн мэдэгдсэн юм.

Тус компани одоогоор XX, V блокуудад газрын гэрчилгээ олгохыг шаардаж байгаа юм. Учир нь, өмнө нь батласан байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх Засгийн газартай ижил төстэй стратеги баримтлахаар зорьж байгаа аж.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2022-05-09 12:00

ХАХА ХЯТАДУУД ОДОО Л ШАНГАА ХҮРТЭХ НЬ ДЭЭ

Зочин
Зочин
2022-05-09 14:16

Яаж ийм худлаа мэдээлэл тавьж чаддаг байнаа. Хариуцлагатай сэтгүүл зүй гэж байдагсан. Аминдаа сайтаас нь орчуулсын байхдаа маш худлаа орчуулга буруу мэдээлэл

Холбоотой мэдээ

Back to top button