ДЭЛХИЙ

Хонконг: Сонгуульд БНХАУ-ын аюулгүй байдлын албаны ажилтан асан ялалт байгууллаа

Хонконгод бүс нутгийн засаг захиргааны тэргүүнийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Сонгууль ямар ч өрсөлдөөнгүйгээр болж, өмнө нь Хонконгийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, Засаг захиргааны онцгой бүсийн ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, мөн 1970-аад оны сүүлээс цагдаагийн байгууллагад зүтгэж байсан Жон Ли ялалт байгуулжээ.

Тэрбээр БНХАУ-ын Засгийн газарт “үнэнч”, Бээжинтэй нягт холбоотой гэдгээрээ алдартай нэгэн.

Хонконгийн Сонгуулийн Хорооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, Жон Ли 1,416 сонгогчийн санал авчээ. Хонконгийн Сонгуулийн Зөвлөлд нийтдээ 1,5 мянган хүн багтдаг ба сонгуулийн ирц 97,7 хувьтай байжээ. Жон Ли бол сонгуульд нэрээ дэвшүүлсэн цорын ганц нэр дэвшигч.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсийн захиргааны шинэ даргын бүрэн эрхийн хугацаа долдугаар сарын 1-нээс таван жилийн хугацаатай хаших аж. Харин хугацааг нэг удаа сунгах боломжтой юм байна. Эл томилгоог БНХАУ-ын удирдлага, Засгийн газар батална.

Жон Лигийн өмнөх тэргүүнээр Кэрри Лам ажиллаж байсан ба тэрбээр 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн ажиллаж байгаа юм. Түүнийг тэргүүнээр ажиллаж байх хугацаанд Хонконгод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, нутгийн иргэдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх хуулийн төслийг эргүүлэн татахад хүргэсэн. 2020 онд АНУ-ын зүгээс түүний эсрэг “Хонконгийн автономит эрхийг алдагдуулсан” хэргээр хориг арга хэмжээ авсан удаатай.

“Нью-Йорк Таймс” сонин Жон Лиг Хонконгийн эсэргүүцлийн жагсаалыг нугачин дарах, орон нутгийн сөрөг хүчнийг хавчиж гадуурхах, Хятадын Засгийн газартай хамтран ажиллаж, олон нийтэд таалагдахгүй хууль тогтоомжийг сурталчлах гол хүмүүсийн нэг гэж тодорхойлоод байгаа юм.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-09 10:23

МАНай МАНгар хужаа намаас санаа авчдээ

хэхэ
хэхэ
2022-05-09 11:59

ХАХА ХОНКОНГ КОММУНИСТУУДЫН ГАРТ АТГАГДААД БУДАА

Холбоотой мэдээ

Back to top button