
ЭМД-ын Үндэсний зөвлөлөөс өнөөдөр УИХ-ын гишүүдэд ажлынхаа явцыг танилцууллаа. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэн, түүний хэрэгжилт, үр дүн хэр байгаа талаар гишүүдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл хэлэхдээ "Нийгмийн даатгалаас Эрүүл мэндийн даатгалын сан бие дааснаас хойш нэлээд ажил хийсэн. 2021 онд бүхэлдээ УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу шинэчлэл хийсэн. Энэ процесс шаггүй хүндрэлтэй байгааг манай УИХ-ын гишүүд ойлгох байх гэж бодож байна. Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих шинэчлэл маань иргэдэд нэлээд хүлээлт үүсгэчихсэн. Гэхдээ энэ хүлээлтэд хүрч чадахгүй байгаагаа нуугаад байх зүйл байхгүй. Ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжилт муу байна" хэмээн ярив.
Манай улс 2017 оны зургаадугаар сарын 02-нд чуулганы хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан бөгөөд бүрэлдэхүүнийг батлаж байв.
Тухайн үед ХНХ-ын сайд Н.Номтойбаярыг ЭМДҮЗ-ийн тэргүүнээр, Д.Дэмбэрэлийг дэд тэргүүнээр, зөвлөлийн гишүүнээр Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Ч.Цолмонгэрэл, Д.Чимиддамба, Х.Мягмар, Х.Ганбаатар, Ц.Ганхүү нарыг томилж байсан билээ. Түүнээс хойш тус зөвлөлийн гишүүд солигдож ирсэн ч Д.Дэмбэрэл гуай дарга нь болж, одоо хүртэл ажиллаж буй юм. Түүний хувьд 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өвгөнөө явуулаачээ з�##�уучуудаа ажлуулаач тэтгэвэр авна тэгэд ажиллана
ӨВГӨНД УНАЦ нь хэрэгтэй - ЧИМЭЭГҮЙ БАЙ ....
Энэ төгцөгөөр л дутаад бдаг гэжүү
Энэ одоо ямар их даргад дуртай зөнөг вэ. З�##�уучуудыг урагшилж, өөдөлж дэвжихэд нь гай болоод улсын мөнгө сороод суух юм.
Дурак, тэтгэвэртээ суугаач, гэрт нь суулгаач