ДЭЛХИЙ

Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук 88 насандаа таалал төгсөв

Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук өвчний улмаас 88 насандаа таалал төгссөн талаар “Украины мэдээ” мэдээлэв.

Тэрээр 1991-1994 онуудад Украины анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.

Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр, Леонид Кравчук нь 2021 оны зургадугаар сард зүрхний хагалгаанд орж байжээ.

  • Леонид Кравчук нь 1934 оны нэгдүгээр сарын 10-нд Ровно хотын ойролцоох Великий Житин тосгонд мэндэлжээ. Тэрээр Киевийн Их Сургуулийг улс төрийн эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • Леонид Кравчук нь 1980 оны гуравдугаар сард Украины ЗХУ-ын Дээд зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ. 1990 оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл Украины Коммунист Намын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Түүний удирдлага дор Украины Дээд зөвлөл 1991 оны наймдугаар сарын 24-нд  Украины тусгаар тогтнолыг тунхагласан актыг баталсан түүхтэй. Мөн тэрээр 1994-2006 онуудад Дээд Рада /парламент/-ын гишүүнээр ажиллаж, тэргүүлж байжээ.

Эх сурвалж: UNIAN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button