Н.Мандуул: Хагас жилд багтаад 400 тэрбумыг эргэн төлүүлэхээр ажиллаж байна
Өнөөдөр /2022.05.11/ Засгийн газар хуралдсан. Хуралдаанд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул оролцсон бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Бидний зүгээс Б.Жавхлан сайдын хэлсэнчлэн Самурай бондын эргэн төлөлтийн гуравны нэгийг Монгол банкан дахь тусгай дансанд байршуулаад байна. Одоо Самурай бондын бонд эзэмшигч нартай хэлэлцээрээ эхлүүлсэн. Мэдээж зах зээийн ханшаараа буцаан худалдан авах хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийнэ. Чингис Хаан банкнаас Хөгждийн банканд хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Банкны хуулийн дагуу процесс явагддаг. Сүүлд зарим нэг үл хөдлөх хөрөнгийн Хөгжлийн банк шаардаж авсан байдаг. Яригдаж буй зоорь манай барьцаанд байхгүй. Тэгэхээр бид хууль шүүхийн байгууллагатай хамтран өр төлбөрөө нэхэмжлэх, барагдуулах асуудлыг үргэлжүүлнэ.
Бид нийт зээдийн багцаа гурав хуваан үзэж байгаа. Тодруулбал, Төрийн өмчит компаниудынх, "Хөтөл" цемет шорой үйлдвэр, Кью Эс Си, хувийн хэвшлүүд гэсэн. Хувийн хэвшлүүдтэй уулзаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа бол зээлийн эргэн төлөлт дээр уян хатан байх хэлэлцээрийг хийж байна. Хувийн хэвшлүүд мөнгөө зориулалтаар нь ашиглаад төсөл нь үргэлжилж байгаа ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас эргэн төлөлт нь саатсан аж ахуй нэгжүүдэд зөөлөн хандаж байна. Зургаадугаар сарын 30-д бид хагас жилийн тайлан гаргах ёстой. Хагас жилдээ багтаад нийт 400 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. "Гантиг Вилла" хотхон хууль хүчний байгууллагаас битүүмжтэй байгаа ба зээлдэгчийн зүгээс хамтарч ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн. Банкны хувьд зээлийн эргэн төлөлтийг хангах хэмжээний барьцаа хөрөнгө дээр ажиллагаа хийж болно. Банкны дотоод үнэлгээ судалгаа шинжилгээ ажлууд үргэлжилж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.