Нийгмийн

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал түр завсарлалаа

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 09:30 минутад хаалттай эхэлсэн.  Тус шүүх хурлыг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар мөн оролцож буй юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Н.Түвшинбаярын шүүх хуралдаан эхэлсэн боловч хүсэлт хэлэлцэхээр шүүх бүрэлдхүүн зөвлөлдөж, хурал түр завсарлажээ.

Тодруулбал, аль нэг талаас нь шүүх хуралдааныг хойшлуулах, эсвэл шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасан байж болзошгүй. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button