Сошиал трэнд

Тамгын газрынхаа хивсийг шинэчилсэн "хурган дарга" нар магтуулав

Хөвсгөл аймгийн дарга нар аймгийнхаа тамгын газрын хивсийг бүрэн шинэчилжээ. Энэ талаар нэгэн ажилтан нь ийнхүү олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Тэрбээр “Аймгийн удирдлагуудынхаа хийсэн бүтээснийг ярих цаг болсон гэж бодож байна. Удирдлагууд маань аймгийн Тамгын газрын байрны хивсийг бүрэн шинэчилжээ. 

Урд өмнөх дарга нар юу хийж байсан юм бэ. Дарга нарынхаа хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсээрэй” гэжээ.

Харин үүнийг уншсан иргэд "Хивс солихоос өөр хийх ажил олон байгаа шүү. Ийм "балай" зүйл хийхээ боль" гэх мэтчилэн бухимдлаа илэрхийлж байгаа юм.

Үнэхээр ч тамгын газрын хивсийг сольсны төлөө "Их ажил хийж байна" гэж магтах, магтуулах нь өнөө цагт нэн тохиромжгүй хандлага юм. Аймаг, сумдад тулгамдаж буй асуудлууд жил ирэх тусам хүндэрч байгаа. Эрүүл ахуй, боловсрол, нийгмийн байдал гээд сегмент бүрд хөдөөгийн иргэд хохирох нь олонтой болоод байхад энэ чиглэлд сэтгэл дэвсэж, үүрэг хүлээн ажиллахаас илүү ажлын газрынхаа хивсийг сольж, сайрхуулах нь инээдэмтэй.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x