Бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдож байсан Кевин Спейси Чингис хааны ач хүүгийн дүрийг бүтээнэ

Унгарын кино найруулагч Дитер Соос удахгүй нээлтээ хийх “1242–Gateway to the West” /1242-Баруунд хүрэх гарц/ түүхэн кинонд “Оскар”-ын шагналт, Холливудын жүжигчин Кевин Спейси /Kevin Spacey/ гол дүрийг нь бүтээхээр болжээ.
“1242–Gateway to the West” киногоор Чингис хааны ач хүү Бат хааны түүхийг өгүүлэх аж.

Гадаадын хэвлэлүүдэд мэдээлснээр, Их Британи, Унгар, Монголын хамтарсан эл түүхэн киноны үндсэн зураг авалт энэ оны аравдугаар сараас эхлэнэ.
Киног Каннын зах зээлд гаргаж, дэлхийн өнцөг булан бүрт түгээх гэрээ байгуулахаар болжээ.

Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл бол эл төсөл нь жүжигчин Кевин Спейсигийн хувьд их чухал гэдгээрээ онцлогтой. Учир нь, 2017 онд тэрбээр бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэрэгт нэр холбогдож тухайн үедээ нэлээдгүй дуултан болж байсан. Гэсэн ч, түүний хэргийг прокуророос хаасан.
2016 онд Кевин Спейси нэгэн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа залуухан хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон юм.
“1242–Gateway to the West” кино нь түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаас хойших хүлээн авсан хамгийн том санал юм.
Эх сурвалж: The Daily Star
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag jvjigchin bas l kinonuud tasarhai shu