Гадаад мэдээДЭЛХИЙ

“Resident Evil” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ $108.3 саяын орлого олж бокс оффисыг тэргүүлжээ

Найруулагч Зак Крэггэрийн “Resident Evil” кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ Хойд Америкт 60 сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр алдарт “Resident Evil” франчайз тоглоомын тухай тус кино Хойд Америкийн бокс оффисыг тэргүүлсэн байна. Өмнө нь тус франчайзын талаар долоон кино гарч байснаас энэ жилийн “Resident Evil” нь хамгийн сайн болсон гэж шүүмжлэгчид болон фэнүүд нь үзэж байгаа юм.

Олон улсын бокс оффисоос тус кино 48.3 сая ам.долларын орлого олж нийт орлого 108.3 сая ам.долларт хүрчээ. Эх сурвалжууд мэдээлснээр тэрхүү киног бүтээхийн тулд 75 сая ам.доллар зарцуулсан байна. Гэхдээ үүнд маркетинг болон зар сурталчилгааны зардал ороогүй юм.

Хойд Америкийн бокс оффисын хоёрдугаар байрт “Practical Magic 2” кино 12.2 сая ам.долларын орлогоор жагссан байна. Тус кино олон улсын бокс оффисоос 7 сая ам.доллар олсноор нийт орлого нь 76.8 сая ам.долларт хүрэв. Харин гуравдугаар байрт “Spider-Man: Brand New Day” кино 6.5 сая ам.долларын орлого олж жагссан байна. Тус кино нээлтээ хийснээс хойш 2.45 тэрбум ам.долларын орлого олоод байгаа билээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button