ДЭЛХИЙ

БНАСАУ-д ковидын 18 мянга гаруй тохиолдол илэрч, зургаан хүн нас баржээ

БНАСАУ буюу Умард Солонгост “КОВИД-19”-ийн 18 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийг эш татан мэдээллээ.

Өчигдрийн /2022.05.12/ пүрэв гарагийн байдлаар 18 мянга гаруй өвчтөнд ковидын шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарч, халдварын улмаас зургаан иргэн нас барсныг хэвлэлүүд онцолж байна.

Өчигдөр тус улсад ковидын Омикрон хувилбарт халдвар анх удаа дотоодод илэрснийг бид мэдээлсэн. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Умард Солонгосын эрх баригчид тавдугаар сарын 8-нд нийслэл Пхеньян хотод халуурсан өвчтнөөс авсан шинжилгээгээр Омикрон хувилбартай ижил төстэй вирус илэрсэн гэгдэж байгаа юм.

Дэлхий нийт бүхэлдээ цар тахал өвчинд нэрвэгдэхэд Умард Солонгост коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн нэг бус удаа зарлаж байсан.

Халдварын тохиолдол илэрсний Ким Жон Ун тэргүүтэй тус улсын эрх баригчид “хамгийн хатуу онцгой байдал” зарлаж, хүн амын дунд халдварын вирус улам тархахаас сэргийлэх зорилгоор хяналтын системийг нэвтрүүлж эхэлжээ.

Үүний хүрээнд Ким Жон Ун Улс Төрийн Товчооны хурлыг хийж, хил гааалийн хяналтыг улам эрчимжүүлэхийг уриалж, үүрэг өгсөн байна. Мөн тэрбээр “гэнэтийн хямрал”-ыг даван туулж чадна гэдгээ амлав.

2020 оны нэгдүгээр сарын сүүлээр коронавируст халдварын улмаас хилээр гадаадын иргэдээс гадна дотоодын ямар ч иргэнийг нэвтрүүлэхгүй байх хатуу хориг тогтоосон байсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button