ДЭЛХИЙЭнтертайнмент

Одон орончид анх удаа Нарны аймгийн хар нүхний зургийг нийтлэлээ

Одон орон судлаач, эрдэмтдээс бүрдсэн “Event Horizon Telescope Collaboration” судалгааны багийнхан манай гарагийн галактик /Нарны аймаг/ болох Сүүн зам /Milky Way/-ын төвд  орших ийн төвд орших “Sagittarius A*” гэх асар хүнд маттай хар нүхний анхны гэрэл зургийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Эл гэрэл зургаар манай галактикийн яг төвд орших тэрхүү аварга том биет буюу хар нүхийг харах нь удаан хугацааны турш хүн төрөлхтний хүсэн хүлээсэн боломж болсон гэдгийг судалгааны багийнхан онцлов.

Одод тойрон эргэлддэг, Сүүн замын төв дэх объект нь хар нүх гэдгийг хараад батлах анхны шууд нотолгоо нь энэ зураг гэдгээрээ онц сонирхолтой аж.

Хар нүх нь таг харанхуй тул нүдэнд харагдахгүй ч түүний эргэн тойронд гэрэлтдэг хийнүүд нь тод, цагираг хэлбэртэй байгаа учир хар нүхийг харах боломж бүрдэж байгаа юм. Нарнаас дөрвөн сая дахин хүнд масстай хар нүхний таталцлын нөлөөгөөр гэрлүүд муруйсан байгаа нь харагдаж байгаа юм.

First-ever image of black hole at Milky Way's center captured by Event  Horizon Telescope

Эл хар нүх нь Дэлхийгээс 27 мянган гэрлийн жилийн зайд оршдог. Хар нүхний массыг 6.5 тэрбум нарны масс гэж тооцдог ба түүний диаметр нь 40 тэрбум км буюу Нарны аймгийнхаас том. Түүний гэрэл зургийг авахын тулд эрдэмтэд найман радио телескопыг нэг виртуал дуран болгон ажиллуулснаар ийнхүү авч чаджээ.

Эх сурвалж: NYTimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Одбаяр
Одбаяр
2022-05-13 15:24

Тэнгэрийн заадас гэдэг юм шүү дээ, сүүн зам ч гэх шиг. Эх хэлийг минь мартуулах нь ээ.

Холбоотой мэдээ

Back to top button