Нийгмийн

ДАТА: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрчүүдийн чуулга уулзалтад 122 саяыг зарцуулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрчүүдийн чуулга уулзалтад 122 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал,

  • 2022 оны гуравдугаар сард: "Эрчүүдийн чуулга уулзалт" гэсэн гүйлгээний утгатайгаар 70,915,000 төгрөг
  • 2022 оны дөрөвдүгээр сард: "Эрчүүдийн чуулганы зардал" гэсэн утгатайгаар 51,128,500 төгрөгийг зарцуулсан мэдээлэл шилэн дансанд байршсан байна.

НЭГ

"Эрчүүдийн чуулга уулзалт" гэсэн утга бүхий 70 сая төгрөгийг яг юунд зарцуулснаа тайлагнаагүй байна. Харин дараах таван байгууллагатай харилцжээ.

  1. Талент медиа консалтинг
  2. Төрийн ордоны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор
  3. Төрийн ордоны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор
  4. Батгэрэл ирээдүй
  5. Ар жэй эйч

ХОЁР

Харин "Эрчүүдийн чуулганы зардал" гэсэн утга бүхий 51 сая төгрөгийг юунд зарцуулснаа тайлагнажээ. Дараах гурван байгууллагатай харилцжээ.

  1. Төрийн ордоны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор
  2. Монголын индастри
  3. Шайнинг сошиал

Уг гурван байгууллага нь 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд болсон "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулганы урилга, мандат, мандатны оосор, сандал, гэрэл, тайз, чуулганд оролцогчдын хоолыг хариуцжээ. Дэлгэрүүлбэл,

  • Төрийн ордоны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор нь: Тус чуулганы 700 төлөөлөгчийн үдийн хоолны үйлчилгээг хариуцсан байна. Хоолны зардал нийт 19,337,500 болжээ.

Баримтыг дор хавсаргав.

  • Монголын индастри нь: Тус чуулганы орчин бүрдүүлэлт болон үүдний тохижилтыг хариуцжээ. Эдгээрийн зардал 19,100,000 болжээ.

Баримтыг дор хавсаргав.

  • Шайнинг сошиал нь: Эрчүүдийн чуулганыг зохион байгуулахад шаардагдах тайз засалт, тоног төхөөрөмжийг хариуцжээ. Гэрээнд зааснаар бол ажлын нийт хөлс 19,000,000 байна гэжээ. Харин шилэн дансанд шивэгдсэн үнийн дүн 12,691,000 байсан юм.

Баримтыг дор хавсаргав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button