Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр боллоо. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Нью Майнд" групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 20-ны баасан гарагт МБӨ-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний бямба гарагт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны ням гарагт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hucheer turuullee
hoorhiig orovdson bnalee
Допингтой аварга