Нийгмийн

ЭМДЕГ-ын удирдлагууд мод тарих өдөрлөгт нэгдлээ

Жил бүрийн 5, 10 дугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьдаг уламжлалтай.

Өчигдөр Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж "Байгалиа хайрлая" мод тарих өдөрлөгийг Налайх дүүрэг дэх цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Үйл ажиллагаанд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон зарим удирдлагууд оролцож Нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амьдарч буй орчноо сайжруулах үйлсэд нэгдэн шинэс мод тарисан байна.

Даатгуулагч таныг мөн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ногоон хот, ногоон ирээдүйн төлөө мод тарихыг уриалж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 15:25

Нөгөө байрнуудаа хувааж авсан уу

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x