УЛС ТӨР

Шадар сайдын ПОПУЛИЗМ: С.Амарсайханаас өмнө ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьжээ

Шадар сайд С.Амарсайханы  “мөрийн хөтөлбөр” нь ипотекийн зээлийн хүүг буруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гол нь тэр ямар нэг гарц, шийдэл үл хэлнэ. Харин зээл олгох процесст оролцдоггүй МИК-ийг татан оролцуулж, мэдээлэл хийдэг жишигтэй болоод буй.

Тэрбээр хамгийн анх “МИК шимтгэл авч байна” гэж мэдээлэл хийж байсан бол дараа нь зээл олгох процесс удах боллоо хэмээж, хамгийн сүүлд “Зээлийн хүү өндөр байна” гэсэн цэгтээ тулж очсон. Өөрөөр хэлбэл, нэг талаас МИК үйл ажиллагаагаа нээлттэй тайлбарлах хэрээр Шадар сайдын баримтлах өнцөг өөрчлөгдсөөр буй талаар бид өмнө нь бичиж байв.

Угтаа ипотекийн зээлийн хүүг бууруулах ажил шийдвэр гаргах түвшний хүрээнд яригдаж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж, эхнээсээ баримт бичигт тусаад явж буй агуулгад Шадар сайд МИК-ийг оролцуулан дахин дахин мэдээлэл хийж байгаа нь анхаарал татах өнцөг болоод буй.

ЗБТС-гаас урьдчилгаа төлбөрийн 10 хувийг батлан даах боломжтой

Мөн 2021 оны арваннэгдүгээр сард Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тус сан санхүүжүүлэх боломж ч бүрдэж байгаа юм.

Нэмэлт өөрчлөлтөөр урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд ЗБДС батлан даалт гаргах заалт орсон нь

Энэ талаа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг "Зээлийн батлан даалтын сан нь хуулиараа зөвхөн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ипотекийн зээлд батлан даалт гаргах боломж бүрдсэн” гэж ярьжээ.

Харин БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “Энэ жилийн хувьд, санхүүжилтийн эх үүсвэрийг нь улсын төсөвт тусгаагүй учраас 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжгүй байна. Гэхдээ бид санхүүжилтийн тодорхой хэсгийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа”  гэсэн байр суурь илэрхийлжээ.

“Mongolian Economy” сэтгүүлийн 2022 оны нэгдүгээр сарын дугаарт “Орон сууцны ипотекийн зээл нь 99 хувийн найдвартай зээл учраас урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгон бууруулна. Нийт үнийн 10 хувьд нь батлан даалт гаргана. Хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ” гэж БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нарын байр суурийг дурдсаныг эш татъя.

Хэрэв  ийм 10 хувьд батлан даалт гаргахаар бол: 100 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10 саяыг ЗБДС гаргаж, иргэн 20 саяыг төлөх нөхцөл үүсэх юм.

Зээлийн хүүг бууруулах Засгийн газрын хандлагууд

Үүний дээр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн хувьд ч ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлд бодлого баримталж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, 2022 оны төсвийн тодотголыг УИХ-д танилцуулахдаа: Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах боломжийг судалж байна хэмээсэн.

Өөрөөр хэлбэл урьдчилгааг 15 хувь, хүүг 3 хувь болгох асуудлыг Засгийн газрын хүрээнд судалж эхэлсэн гэж харагдаж байна. Үүний өмнө 2020 онд ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулсан билээ.

Ерөнхий агуулгаараа бол ипотекийн зээлийг хүүг бууруулах эсэх нь зөвхөн Засгийн газрын мэдлийн асуудал. Харин арилжааны банкнууд болоод МИК-ийн оролцоо байхгүй. Хүүгийн хэмжээг Засгийн газар тогтоож,  үүнд уялдуулан арилжааны банкнууд зээл гаргаж, харин МИК зээлийг үнэт цаасжуулдаг.

Түүнчлэн Засгийн газрын хүрээнд яригдсаар ирсэн, ажил хэрэг болж буй чиглэлд Шадар сайд заавал МИК-ийг татан оролцуулж, үүндээ “Зээлийн хүүг  бууруулмаар байна” хэмээн популист дэвсгэр хийсээр буй нь анхаарал татаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 18:16

2020 ОНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 8%ИАС 6 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛСАН ГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ. ГЭТЭЛ ХОВД АЙМАГТ БҮХ БАНКНУУД 8%ИАР ӨГӨӨД БАЙХ ЮМ. УЧИР ХОЛБОГДОЛЫГНЬ МЭДЭХ ХҮН БАЙНА УУ .БАНКНУУДААС АСУУХАД ХОВДЫН БҮХ БАНК 8%ИАР ӨГДӨГ ГЭЭД АМ ХААЧИХ ЮМ АА

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x